АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Батлан хамгаалар салбарт 35 машин бэлэглэлээ

АНУ-ьн Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай “Wran­gler” загварын 35 ширхэг автомашин өгснийг гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт боллоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь  эзэлдэг юм. АНУ-ын Засгийн газраас манай улсын энхийг дэмжихэд оролцох оролцоог нэмэгдүүлэх, техникийн чадварыг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлдэг. Тусламжийн буухиа болгож цэргийн зориулалтгай 35 машиныг өгч байна. Бид зэвсэгт хүчний ангиуд, эмнэлэг болон бусад мэргэжсэн байгууллагуудад хуваарилна. Ирэх сард мөн энэ тооны автомашин илгээхээ мэдэгдсэн. АНУ-ын Засгийн газар, манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамныханд талархлаа илэрхийлье” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dugar (77.21.131.228)
    Tsolmoon nadaa negiig ni medeerei
    2015 оны 10 сарын 12 | Хариулах