О.Баасанхүү гишүүн уучлал гуйх уу?

                                           О.Баасанхүү уучлал гуйх уу?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар уучлал гуйх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлжээ.

Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүнийг Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэр хүндийг илт гутаан доромжилсон тул чуулганы хуралдааны үеэр уучлал гуйхыг шаардсан байна. Харин О.Баасанхүү гишүүнээс энэ талаар лавлахад “Эхлээд асуудлыг нягтална. Ямар хохирол учирсан бэ гэдгийг. Уучлал гуй гэж шаардангуут хэлснээр нь болно гэж юу байх билээ. Үр дагаврыг нь тодруулсны эцэст уучлал гуйх эсэхээ шийднэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.11.94)
    Юун сүртэй юм бэ. Үндсэн хуулийн цэцэд захиалга өгсөн шигээ Намын бүлгийн даргадаа захиалга өгсний дагуу шаардлага хүргүүлж байгаа юм байх даа. Улс орон сүйрлийн ирмэгт ирчихээд байхад та нарын бие биенээсээ уучлал гуйх ч яамай байнаа хөө
    2015 оны 10 сарын 12 | Хариулах