

М.Энхсайханд хариуцлага тооцох шаардлага хүргүүлжээ
Монгол Улсын сайд М.Энхсайханд хариуцлага тооцох тухай албан шаардлагыг өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Ерөнхий сайдад хүргүүлжээ.

Шаардлагад “Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолууд, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинжтэй байгаа тул сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг хүсч байна” гэжээ.

Сэтгэгдэл (5)