Г.Маралмаа, Т.Цогт нарт 24 жилийн ял оноолоо

                               Г.Маралмаа, Т.Цогт нарт 24 жилийн ял оноолоо

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод  24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.

Т.Цогт,  Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаад байсан юм.

Тэгвэл Т.Цогтын 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.138)
    алуурчингуудад цаазын ял өгөхгүй дээ тэр жоохон үрээ зодож алчаад юу бодож сууна даа
    2015 оны 10 сарын 08 | Хариулах