Г.Баасан авгай саалийн үнээгээ саагаад чимээгүйхэн байсан чинь...

                     Г.Баасан авгай  саалийн үнээгээ саагаад  чимээгүйхэн байсан чинь...

Эдийн засгийн хямралтай байгаа учраас хаана, хаанаа төсөв, зардлаа хэмнэх талаар ярьж байгаа энэ өдрүүдэд улсын сан хөрөнгийг атгаж суудаг эрхмийн тансаглал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж эхлээд байна.Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын тансаглал хэрээс хэтэрснийг иргэн Б.Цогоо гуай өчигдөр илчилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын долоон хүнийг АТГ-т шалгуулах хүсэлт өргөдлөө өгсөн билээ. Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзсэн хэдий ч хуулийг хэрэгжүүлдэг эрхмүүд тун ховор бололтой. Үнэндээ Шилэн дансны тухай хууль шившгээ дэлгэж, хуулийг гууль болгодгын жишээг тодоор харуулаад байна. 

Нэр дурдагдаагүй хүмүүсийн дунд Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан авгай шилэн дансаар мөн их хэмжээний мөнгө сааж суудаг нь илэрчээ. 

Тухайлбал, дээрх төрийн бус байгууллага нь сайд С.Эрдэнийн багцаас сар бүр асар их хэмжээний мөнгө авдаг болох нь илрэв. Г.Баасан тэргүүтэй нөхдүүд С.Эрдэнэ сайдын төсвөөс сар бүр 9,1 сая төгрөг авдаг байсан бол өнгөрсөн есдүгээр сард үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэн 39 сая төгрөг авсан байна. Ийнхүү чимээ үгүй болж, сураг нь алдарсан Г.Баасан саалийн үнээгээ бэлтгээд түүнийг сааж, нам гүмхэн амьдардаг болсон бололтой.

                                  Эх сурвалж www.wikimon.mn
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (43.242.240.2)
    Баасан авгайн үнэн нүүр царай нь илчлэгдлээ. Ийм л авгай байж дээ. олон түмээн. өөр хэлэх олигтой үг алга уучлаарай эвгүй үг хэрэглэсэн бол даанч арга байсангүй
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • хишигт (103.229.121.143)
    Бүгдийг нь шорон руу нь хурдан явуулаачээ
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.194.114.136)
    Ийм л хүмүүс шүү дээ Үүнийгээ ШАНТААЖ амьдрал гэдэг юм
    2015 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    ӨӨ ЗА ЭНЭ АВГАЙ ЧИНЬ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БАЙЖЭЭ ЭНЭ НОВҮНУУДЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ ДЭЭ УДАХГҮЙ ИХ БАГАГҮЙ ДЭЭЛЭЭ НӨМРӨНӨ ДӨӨ
    2015 оны 10 сарын 06 | Хариулах