ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг ажлаас нь чөлөөллөө

                              ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн яамны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, зарим хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг сайдын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнчлэн МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилсан мэдэгдэлгүйгээр ОХУ-ын Новосибирскт гурван цаг саатаж, зорчигчдод хүндрэл учруулсан тул тус компанийн захирал Г.Жаргалсайханд хариуцлагын арга хэмжээ авсан байна. Мөн тус яамны ТЗУХЭГ-ын дарга Б.Занданбат өглөөний шуурхайд ирээгүйгээс өнгөрснө долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд сайдын шуурхайд танилцууулагдаагүй байна. Иймд ТЗУХЭГ-ын дарга Б.Занданбатад мөн арга хэмжээ авахаар болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.170.68.19)
    xudlaa shuu dee. Xalaxgui gesen zorigt zugeer l shoudsan...
    2015 оны 10 сарын 06 | Хариулах
  • zochin (85.225.221.50)
    Za yahav de haani alba halaatai,ezni alba eeljtei gej... Monhin yum gej Yu bhav.Ajil hiine gedeg chini Alban tushaalin halaa soliog l heldeg yum BNA da
    2015 оны 10 сарын 05 | Хариулах