

Улаанбаатар хотод 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улаанбаатар хотод 17.30 минутын үед хоёр удаа ч удаа газар хөдлөлт боллоо. Бид Одон орон геофизик судлалын хүрээлэнтэй холбогдож энэ талаар тодруулга авлаа
Тус хүрээлэнгээс мэдээлснээр, хоёр удаагийн газар хөдлөлт 4.2 болон 4.4 магнитудын хүчтэй байсан байна. Мөн "Гүнжийн сүм"-ийн ойролцоох Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газрууд газар хөдлөлтийн голомт байжээ.
Түүнчлэн есдүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайтай газар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн юм. Тус газар хөдлөлтийн үеэр ноцтой хохирол учраагүй байна.
Эх сурвалж:EAGLE.MN
Сэтгэгдэл (17)