У.Хүрэлсүх: Би өргөсөн тангарагтаа үнэнч явна

                            У.Хүрэлсүх: Би өргөсөн тангарагтаа үнэнч явна

МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг намаасаа гарах нь гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Энэ асуудлаар түүнээс авсан тодруулгыг хүргэж байна.

-Сүүлийн үед МАН дотроо эв нэгдэлгүй хагарч байна, МАН-ын дарга М.Энхболд та хоёрыг ойлголцохоо больсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих боллоо. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ардын намыг эв түнжингүй байгаасай, хагарч бутраасай гэж хүсч мөрөөдөж буй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэдний хүссэнээр Ардын нам хагарч бутраад байдаг улс төрийн хүчин биш. Энэ нам олон бэрхшээл, сорилтыг даван туулж ирсэн түүхтэй нам. М.Энхболд дарга бид хоёрын хувьд хар багаасаа үерхэж нөхөрлөсөн хүмүүс. Нэг завинд хамт яваа гэдгээ бид дэндүү сайн мэднэ. 

-Таныг МАН-аас гарч шинэ нам байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Би одоогоос 22 жилийн өмнө анд нөхдийнхөө өмнө нэг тангараг өргөсөн юм. Энийг манай намын нөхдүүд сайн мэднэ дээ. Тэр юу вэ гэвэл, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ хаяхгүй, анд нөхдөөсөө урвахгүй гэж. Энэ бол миний амьдралын зарчим. Тэр тусмаа Их жанжин Сүхбаатар, анхны долоогийн байгуулсан Ардын намаасаа урвана гэж үү.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.142.220)
    улс орондоо аль хэдийн өргөцөн шдээ малаа цэрэгт байхдаа.чи харин өргөсөн үү
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Намд хүн тангараг өргөдөггүй улс эх орондоо тангараг өргөдөг гэдгийг мэддэггүй нөхөр яаж хурандаа болсон юм худалдаад авчихсан байх өө
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • irgen (202.131.7.199)
    Magnai gdg neg sonin hun baidag daa. Ter Hurelsuhiig shadar saidaas bolison bolohoor bi ergeed agentlagiin dargaa hiine gej yavaa tuhai tuunii naiz geh Batzandan ni TV-iin shuud yariltslagadaa helj baisan. Uuniig sonsood estoi durgui hursen. Ulsiin ajil alba iim hogiin baidald orson baih ni. Gutaj baina shuu. Magani daljignaad baihad ni Huralsuh chi aytaihan baigaarai, novsh mini gesen biz. Ehleed ajil hiij surchihaad daraa ni daljignah heregtei sh dee, er ni
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.94)
    Er hun
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.91.94)
    Really hun
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin (103.229.123.84)
    aaviin xvv
    2015 оны 09 сарын 30 | Хариулах