УИХ-ын дарга З.Энхболд, М.Зоригт сайдын томилгоог эсэргүүцлээ

Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ компанид халаа, сэлгээ хийж эхэлжээ. Ингэхдээ тэрбээр өмнө нь МИАТ-ын захирлаар ажиллаж байгаад хувьдаа мөнгө завшсан хэргээр ял сонссон Ц.Орхоныг  буцаан Нисэхийн салбарт нь томилсон байна.

Тэрээр энэ талаараа “Ц.Орхон гэдэг залууг авч ажиллуулах эсэх талаар ярилцлахад хүмүүс болохгүй гэж байсан. Гэтэл би ажилд нь томилчихсон л байна шүү дээ. Үнэн хэрэгтээ Ц.Орхон мөнгө завшиж, авлига авсан хүн биш. Харин тийм үйлдэл хийж байхыг анзаараагүй. Тэгээд үүнийхээ төлөө ял эдэлсэн хүн шүү дээ. Үүгээрээ олныг хамарсан санал асуулга явуулж, шийдвэр гаргах нь чухал гэдгийг харуулахыг хүссэн. Яагаад гэвэл хүнийг алдсан гэж түлхэхээс илүүтэйгээр мэдсэн, сурсныг нь Монголын төр дайчилж ашиглах хэрэгтэй. Иргэний агаарын тээвэрт томоохон хоёр зорилт тавьсан. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд би ганцаараа чадахгүй. Тэгэхээр чадварлаг мэдлэгтэй, туршлагатай хамт олонтой баг бүрдүүлэх учиртай” гэжээ.

Хэргийг сануулбал,  “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу МИАТ-ийн их хэмжээний мөнгийг гуйвуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр, Анхан болон давж заалдах шатны шүүхээс “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт тус бүр 11-14 жилийн ял оноосон ч Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг.

Эдгээр хүмүүс 2007-2009 оны хугацаанд 9.1 тэрбум төгрөгийг "Дайны эрсдэлийн сан" нэрээр завшсан нь Шүүхээр тогтоогдсон юм. Харин Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд, эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан. Тэд биеийн байдал муу хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар ялаас бүрэн чөлөөлөгдсөн байдаг.

Харин УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсаараа энэ томилгоог эсэргүүцэж байгаагаа  М.Зоригт сайдад уламжилжээ.

 

                                                      Эх сурвалж: 24tsag.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.201.24.246)
    Нийлж менге цохиод орхон нь хэргээ хулээгээд шоронд ороо байлгуй одоо зоригт нь ерее цайруулж байгаа юм байлгуй дээ ийм л сайдтай монгол улс,ардчилсан намдаа хеерхий.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.21)
    Энэ чинь хулгайч луйварчин дээрэмчдийн төр засаг гэдгээ баталж байна аа даа.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.40.98)
    Ингэж болохгүйдээ. Буруутанг өмөөрч болдог юм гэхэд. Буцаагаад мөнгө завшиж байсан байранд нь тавьж яахав дээ. Одоо бол илэрэхгүй дадсан, нууж чадна гэж байгаа юм шиг.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    ээ дээ энэ монголын төрийг яалтай вэ. орхон авлига авсныг монголын шүүх нэгэнт тогтоосон байхад эргүү зоригт орхон мөнгө завшаагүй гээд байдаг хачин юм аа даа. зоригтыг огцруулаад орохныг нарсанд нь хэвтүүлэх цаг болжээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.179.20.175)
    ЭНэ Зоригт гэдэг нөхөр чинь жинхэнэ авилгач нөхөр байна ш дээ. Энэ хүмүүстэй холбоотой юм байна. Тэгээд яагаад шийтгүүлээгүй юм бол. Арай л улаан цагаандаа гарчээ. Даруй огцруулах хэрэгтэй. Эд нарт их өртэй хүн байна. Шидлийн засгийн газар есөн шид нь гүйцсэн гэмт хэрэгтэй, мафи нарын бөөгнөрөл болох нь ээ. Тэр Оюунбаатарыг хар. Дөнгөж сая суллагдсан хэрэгтнийг зөвлөхөөрөө тавьсан. Эх захгүй, эрээ цээргүй энэ муусайн новшнуудыг төрөөс даруй зайлуулах хэрэгтэй
    2015 оны 09 сарын 28 | Хариулах