Шүүхээс дугуй түгжигч ашиглах журмыг хууль бус үйлдэл гэж үзлээ

                    Шүүхээс дугуй түгжигч ашиглах журмыг хууль бус үйлдэл гэж үзлээ

                                                  -ШӨХТГ-аас мэдээлэв-

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийж, зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг илт хууль бус зүйл байсныг шүүхийн шийдвэр тогтоосон гэв. Өөрөөр хэлбэл, тус журмыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс илт хууль үйлдэл гэж үзжээ.

ШӨХТГ-ын мэдээлж буйгаар, 

-НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 11,746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ынулсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон.

98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцлоо.

Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжпэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ийнхүү 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцлоо гэжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.