Т.Цогт, Г.Маралмааг ”Алуурчин” гэж дарамталжээ

Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй  Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны хурал өнөөдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх сарын 7-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Тэгвэл Г.Маралмаагийн өмгөөлөгч Б.Хувцагаанаас Г.Маралмаагийн биеийн байдал яагаад гэнэт муудсан талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Тахарын албаныхан Т.Цогт, Г.Маралмаа нарыг нэг машинд суулган авч ирсэн. Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудаж, сэтгэл санааг нь хямрааснаас үйлчлүүлэгчийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан алдлаа. Иймээс дараагийн удаад шүүгдэгч нарыг тусад нь авч ирэхийг Тахарын албаныхнаас хүссэн” хэмээв.

                       Нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ

Харин  өмгөөлөгч Ц.Батбаяраас Г.Маралмаагийн амаржих хугацаа ойртож байгаа тул хорих ялыг хойшлуулах эсэхийг лавлахад “Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан. 

Өөрөөр хэлбэл арав хүртэлх жилийн ял оноох хэрэгт буруутгагдсан бол оноосон ялыг хойшуулж болно. Гэхдээ хуулинд заавал хойшлуулна гэж заагаагүй. Харин Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авбал жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ” гэлээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Дараагийн шүүх хурал болох өдөр буюу ирэх аравдугаар сарын 7-ны өдөр гэхэд Г.Маралмаа амаржих болно. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэх хурал багагүй хугацаагаар хойшилно” гэдгийг хэлж байна.

                                                  Эх сурвалж: 24 tsag.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mongolia (60.195.76.4)
    ene huuhen shuuh hural deeree hudlaa uhaan aldsan.emch notolson.hervee gutgegdej baigaa bol iim uildel gargah shaardlagagui.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (90.236.134.45)
    Yun muuhai nertei alba be Tahar geh shig ner n hurtel sejgiin mongol uls haashaa yvad bnadaaaaa
    2015 оны 10 сарын 01 | Хариулах