

Богдхан уулыг тахих төрийн ёслол болно
Аргын тооллоор аравдугаар сарын 7 буюу, билгийн тооллоор намрын дунд сарын 25-ны билэгт сайн өдөр Богдхан уулыг тахих төрийн ёслол болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тахих төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай” зарлигийг үндэслэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс төрийн тахилгын ёслол үйлдэх тухай тогтоолыг гаргасан юм. Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахих тахилгын дагуу ёслолыг холбогдох албаныхан зохион байгуулах бөгөөд одоогоор самарч дыг уулнаас буул гах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг хийж эхлээд байгаа аж.