

Нийслэл хотын албан татварын асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан өнөөдөр 09:00 цагт Хангарьд ордонд эхлэх байсан ч МАН-ын бүлэг хотын татварын тухай асуудлаар завсарлага авснаар ирэх долоо хоногийн Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо.
Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм.