Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноолоо


  
Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаад баайгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5 хоног үргэлжсэний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.

Улсын яллагчид Л.Гансүхэд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасах санал гаргалаа. Харин Н.Даваахүүд 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 жилээх хасах саналыг тус тус гаргасан. Харин шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, 2 сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэр гаргалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.229.123.226)
    Намын дарга байх зовлон мөнгө босгох шаардлага нь нэгнээ золиослоод байх юм.АН-хан минь.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Арай хэтэрхий жаалсан юм аа (103.26.194.83)
    Гансүх анхнаасаа ард түмэнд учруулсан хохиролдоо гэмшээд хамтрагч ялангуяа Н.Алтанхуягийн идсэн уусаныг илчлээд явах ёстой байсан юм. Өөрөө ёс суртахуунгүй хүн юм л даа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд асар их хэрэгтэй зүйл олон түмэнд хийх мөнгө идчихээд гүрийгээд байх юм. АЛТАНХУЯГИЙГ ДАГАСАН ХҮН ДАНДАА МӨНГӨНИЙ ХЭРЭГТ ОРДОГ. ОХИН САРАНЗАЯА НЬ САНГИЙН ЯАМАНД БАЙХДАА ХУУЛЬ БУСААР АСАР ИХ ИӨНГӨ ГАРГААД ХЭРЭГТ ОРСОН. НАЙЗ ХҮРЭЛСҮХ НЬ ЦЭВЭР АГААР САНГИЙН МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРСОН. ЭНЭ ГАНСҮХ НҮҮҮРСНИЙ МӨНГӨ ИДСЭН. ШАВЬ ПҮРЭВСҮРЭН НЬ ТӨРИЙН САНД БАЙХДАА МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРООД ГАРСАН. ХҮРГЭН ДЭНЗЭН НЬ БАС УЛСЫН МӨНГИЙГ ХУВИЙН КОМПАНИ РУУГАА ШИЛЖҮҮЛЭЭД ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙНА. Ер нь Алтанхуягийг маш сайн илчлилсэн бол өөрйинх нь үүрэх ялнаас хасагдах байхгүй юу.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (118.15.186.219)
    Ashigui de unen zubuur shuusend
    2015 оны 09 сарын 22 | Хариулах