Улсын яллагч Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүд 7 жилийн ял оноох санал гаргалаа

Шинэчлэлийн засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил,  Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход 5 жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг 4 жилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нар танилцууллаа.

Мөн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын нэр дээр байгаа орон сууцыг битүүмжлэх, Н.Даваахүүгийн компанийн нэр дээр 3 автомашиныг битүүмжлэх санал гаргасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.9.90.130)
    шударга л шийтгэл байна гэхдээ жаахан хөнгөдөө юү дээ
    2015 оны 09 сарын 21 | Хариулах