Тамхи асаагчтай бугуйн цаг

                                                Тамхи асаагчтай бугуйн цаг

Тамхи татдаг эрчүүдэд дуулгах таатай мэдээ байна. Та үргэлж тамхины асаагууртай явах хэрэггүй болжээ. Учир нь тамхи асаагчтай, бугуйн цагийг бүтээсэн байна.

Энэхүү цаг нь дотор талдаа таны гарыг халахаас хамгаалсан хамгаалалттай учир та айх хэрэггүй. Тамхиа асаах хэрэгцээ гарсан үедээ цагныхаа нүүрийг хажуу тийш болгон асаагуурыг нь гаргаж ирэхэд л хангалттай. Ашиглаагүй үед халахгүй.

Энгийн USB оролтоор цэнэглэнэ. Энэ оны сүүлээр худалдаанд гарах ба 15 ам.долларын үнэтэй байх гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.