

Маргааш Чингисийн талбайд номын баярын нээлт болно
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаргатйг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусаа номын эрдэмд гэгээрэн, номтой нөхөрлөх хандлагыг дэмжих зорилгоор уг баярыг тэмдэглэх болсон. Номд дуртай хэн бүхний өргөнөөр тэмдэглэдэн энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт Улаанбатар хотын дүүргүд, бүх аймаг, суманд албан ёсоор тэмдэглэнэ.
Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд болох юм байна.