352 ширхэг тарваганы тулам ачиж явсныг илрүүлжээ

                          352 ширхэг тарваганы тулам ачиж явсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М 136 ширхэг тарваганы тулам, жолооч Г 215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн нийслэл рүү оруулахаар завдсаныг илрүүлжээ.


 
Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна.

НМХГ-аасжил бүр 8-10 дугаар сард байнгын хяналт шалгалтыг хийдэг бөгөөд онцгой байдал, цагдаагийнхантай хамтран 24 цагаар, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

                                                       Эх сурвалж: МХЕГ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нацаг дорж (103.23.51.3)
    ingej xydaad bval yuxan baixav dee udaxgvi tarvaganii xoshoo bosgood xadag zuuxel vldej bn daa
    2015 оны 09 сарын 19 | Хариулах