СӨҮЛИЙН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ БОЛНО

                            СӨҮЛИЙН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ БОЛНО

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид 9 сарын 20-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Мөн энэ үеэр  “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бол 9 дүгээр сарын 21-нд 17:00 цагаас Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдөр” урлагийн тоглолт болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.