Өршөөлийн хуульд хамрагдсан жолооч нарын эрхийг сэргээж эхэллээ

Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтуудыг хэрэгжүүлж эхлүүлэх чиглэлийг Өршөөлийн хуулийн комисс гаргасан. Ингэснээр эрхээ хасуулсан 82000 жолоочийн эрхийг сэргээх ажиллагааг эхлүүлжээ. Өчигдөр гэхэд Лицензийн төвд 1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэсэн байна. Өршөөлийн хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн байна. Эрх сэргээлгэхэд шалгалт авна гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл албаны хүмүүс шалгалт авахгүй, жолооч нар биеийн байцаалтаа Лицензийн төвд авч очоод эрхээ сэргээлгэж байгаа гэж мэдээллээ. Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.114.92)
    Уух үедээ уугаад л явж байдаг байж. Жолоо барина гээд хичээн ч удаа гүрийж байв даа. Хуулиа баримталж явах зарим үед ч дэмий юм шив дээ.
    2015 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.185)
    Зарим хүмүүсийн 2014 оны үнэмлэхүүд байгаа хэрнээ 2015 оны үнэмлэхтэй эрх хасагдсан иргэдийг 3-н хоногийн дараа үнэмлэхийн мөнгөө тушааж ирж ав гэж байсан энэ ямар учиртайг албаны хүмүүс тайлбар хэлэхгүй юмуу. Цагдаагийнхан нэгл их зантай хүмүүс байх юум олигтой хүнд тайлбар хэлээд ажиллаа хийчэхгүй юм байж.Хамгийн сонирхолтойн 2014 оны үнэмлэх байдаг 2015 оны үнэмлэх яахаараа тийм олоноороо устдаг юум бол зүгээр 12500 төг цагдаагийн байгууллагын данснд орж байгааг шалгаж байгаа эрх мэдэлтэн байгаа юум болуу яадаж тайлбар бичээд гаднаа байршуулмаар юум. Холбогдолтой асуудал асуухад нэгл их уур уцаартай улсууд,хасуулсан ихэнх хүмүүс нь залуу улсууд чаваас юумч хэлх,асуух эрх байхгүйл харагдаж байсан даа монголийн цагдаа нар арайл бүдүүлэг шүү.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах