

Гэсэр сүмийн уулзвар дээр өнөө өглөө 23-41 УНБ улсын дугаартай “Хороолол-МУИС-Дүнжингарав” чиглэлийн том оврын автобусны тормос нь гэнэт ажиллаагүйн улмаас замын хажуу руу орсон байна.Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид ослын газарт очин аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ны эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг аюулгүй гаргажээ. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар дөрвөн иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй гэнэ.



Сэтгэгдэл (2)