ТӨРИЙН ШАГНАЛТ, УГЗ, КИНО НАЙРУУЛАГЧ Б.БАЛЖИННЯМ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

Монголын дэлгэцийн урлагийн ноён оргил, нэрт найруулагч Тарийн шагналт, УГЗ Б.Балжинням хүнд өвчний  улмаас таалал төгслөө. Монголын кино урлаг, үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн  олон арван киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, дахин давтагдашгүй өнгө төрх,бүтээлийг үлдээж чадсан нэгэн билээ. Тэрбээр  'Би чамд хайртай" “Гарын таван хуруу”  “Тань руу нүүж явна” “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” , “Ацаг шүдний зөрөө' бүтээлээрээ Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан авъяас төгөлдөр,хосгүй  нэгэн байлаа.Талийгаачийн гэр бүл, ахан дүүс, найз, нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. УМ МА НИ БАД МЭ ХУМ, УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.224)
    Ум ма ни бад ми хум. Эх дэлхийдээ эргэн ирж ур хуухдууддээ тороорой.
    2015 оны 09 сарын 07 | Хариулах