Зургаан сайдын нэр тодорлоо

УИХ-ын дарга З.Энхболд  сайдад нэр дэвшигчдийн нарын нэрийг энэ сарын 06-ны дотор өргөн барих сануулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Энэ сарын 6-ны өдөр амралтын өдөр таарч байгаа учраас Ерөнхий сайд өнөөдөр сайд нарынхаа нэрсийг өргөн барихаар болсон талаар эх сурвалжууд мэдээллээ
 
Сайдад нэр дэвшигчдийн нэрийг тодруулахтай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан байна. АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэжээ.
 
Засгийн газарт хамтран МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ч хуралдаж сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Тус бүлэг Н.Батцэрэгийг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Барилга, хот байгуулалтын, З.Баянсэлэнгийг БОНХАЖ-ын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлжээ.
 
Тус бүлгийн хувьд дээрх хүмүүсийг сайдад нэр дэвшигчээр аль хэдийн тодруулсан бөгөөд чухам аль яаманд томилох асуудлаараа нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байсан юм.
 
Харин АН-ын хувьд Сангийн сайдад Н.Батбаярыг, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэгийг дэвшүүлэхээр ярьж байсан ч тус хоёр хүнийг бүлгийн гишүүд болон Ерөнхий сайд дэмжээгүйн улмаас ийнхүү сольжээ.
 
Ерөнхий сайд дээрх хүмүүсийн нэрсийг удахгүй өргөн барьж магадгүй байна.

                                                  Эх сурвалж:24tsag.mn

                                                  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ялаа (122.201.31.6)
    Муу төрийн засаг муу
    2015 оны 09 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.229.120.121)
    Mongold ene 6 aas uur said hiih chadaltai humuus gudamjind olon bna AN tednees hun oldohgui baigaa bol guij said hiilgeesei ichmeer umaa
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.141.122)
    teneglel yum daa
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Иргэн ... (202.179.11.58)
    Сайд гэдэг чинь хэн дуртай нь хийгээд байдаг Төрийн өндөр албан тушаал биш л байлтай. Төр бол тоглоом биш ... болиосой.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Иргэн ... (202.179.11.58)
    Сувилагч хүн Байгаль орчны сайд хийж амжих уу... Яана даа. Монголчууд минь ээ
    2015 оны 09 сарын 04 | Хариулах