Би хэнээс ч айхгүй, уулзаж, учирч, хэнээр ч хэлүүлэхгүй ярих юмаа ярина

Монголдоо ирэх үнэхээр сайхан. Хэдийгээр боловсон, соёлтой хүмүүстэй харьцаж байгаа ч миний ард түмнийг солих ард түмэн, миний эх орны агаарыг орлох агаартай улс орон, миний монгол хэлтэй адилхан яруу тод хэлээр ярих орчин байхгүй ч Солонгост эмчлүүлж байхад байнга та нарыгаа дурсаж, Монголынхоо ард түмнийг нүдэндээ харж, санаж байлаа. Агаарыг нь амьсгалах, усанд нь орох, ууланд нь явах, ахмадуудтайгаа уулзах юмсан. Зүгээр л нүдийг нь хараад дэргэд нь монголоороо яриад суух юмсан гэж их боддог юм. Ингээд монголоороо яриад, энэ сайхан улс эх орныхоо агаарыг амьсгалаад монголчууд та бүхэнтэйгээ хамт, жирийн ард иргэдтэй уулзаад явж байхад надад ямар ч эмээс илүү эм болж байна. Тийм учраас энэ удаад Монголд ирээд агаараа амьсгалая гэж хэлсэн. Үүнээс гадна надтай уулзая гэсэн хүмүүстэй уулзая гэсэн. Миний үгийг сонсоё, зарим асуудлаар зөвлөлдөе гэвэл зөвлье гэж бодсон юм. Гэтэл харамсалтай нь нэг хүн агаар амьсгалах эрхгүй ч гэх шиг. Зөвлөгөө өгөх ёсгүй ч гэх шиг. Босгоны шороонд ойртуулахгүй ч гэх шиг янз янзын юм ярьж байгаа юм.

Тэгэхэд миний төрсөн эх орон мөн үү, биш үү гэж өөрийн эрхгүй бодсон. Яагаад монгол хүнийгээ тэгж хөөж, агаарын нь амьсгалах эрхгүй гэж байгаа юм. Хэн монгол хүнийг тэгж хөөх эрхтэй юм. Хэн үгийг нь сонсоё, санаа бодлоо хуваалцая гэхээр сонсохгүй, яв гэж хэлдэг билээ. Хэн, хэнийг босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа юм. Босгоны шороонд ойртуулах, төрийн өндөр албан тушаалын босгыг давуулах эрхийг хэн, хэнд олгодог вэ гэдэгт будилсан, тархи толгой нь гашилсан хүн ийм үг хэлсэн гэж ойлгосон. Тийм учраас тэр хүний уурласан, бачимдсан, бухимдсан үгэнд би хариу өгч, хайран цагаа гарздах хэрэггүй гэж бодсон. Түүний оронд та бүхэнтэйгээ уулзая, агаараар нь цээж дүүрэн амьсгалая, хүмүүсийнхээ нүүрийг нь харж, нүдийг нь ширтэж, монголоороо ярьж, монгол дуугаа сонсож, энэ сайхан дэлгэр цагаар уулзаж байгаа нь энэ.

Монгол орон маань дээрээ үнэхээр болохоо байчихсан юм байна. Төрийн тэргүүн хийж байгаа хүний хэлж буй үгийг харахад Монгол орон гайгүй юм шиг. Жирийн иргэдтэйгээ уулзахад миний ард түмэн, монголчууд хэвээрэй байна. Зан заншлаа хадгалсан, бие биедээ итгэсэн байдал хэвээрээ байна. Тийм учраас би Төрийн тэргүүнийхээ үгийг сонсож Монголоо танихаа байж байгаа юм бол ард түмэнтэйгээ уулзаж Монголоо таниж байна аа. Тэгээд би сэтгэл амарсан. Яагаад гэвэл Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй. Миний ард түмэн мөнх. Ард түмэн байгаа цагт Монгол мөнх. Түр хугацаагаар гарч ирээд түүнийгээ мөнх, энэ сэнтийд залран сууна гэж бодож байгаа эндүүрэлд автсан хүнийг солино гэдгийг би мэдэж байгаа учраас хэнээс ч айхгүй. Уулзаж, учирч, хэнээр ч хэлүүлэхгүй ярих юмаа ярина.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.179.17.28)
    миний монголчуудаа та нар чинь яасансонин болчихвоо .Заавал хэн нэгнийгээ үзэн ядаж харааж ерөөж байж санаа амардаг юм уу. нөгөө монгол хүний ухаалаг .тайван. уужим сэтгэл хайччихав. монголын гэсэн атга шороо ширхэг чулуу өнчин ишиг үнэт эрдэнэ гэх хүн эд бүгдийг хайрладаг сэтгэл чинь хаа б.а
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.38)
    AN iin xulgaichuud namaig uulzii yrix ym bn zowololdii, zowololgoo awii, yrix ym bn gej duudsiim kkkk
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • doljin (124.158.110.101)
    ta mini saihan amarch bieee sain bolgood uurt baigaa arvin turshlagaa mongoliinhoo zaluuchuudad zuv ulamjluulaarai Hunee sain taniarai gej yruue uu
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.123.195)
    Айх айхгүй нь яах вэ энэ улс, ард түмнийг тайван байлгаж үз ногоорсон новшоо
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.195)
    Айх айхгүй нь яах вэ энэ улс, ард түмнийг тайван байлгаж үз ногоорсон новшоо
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • ZOCHIN (202.21.117.106)
    ZA BOLI ZULGEN DEER GEREE BARIAD ZUGEER NEG AMIDARCH UZ
    2015 оны 09 сарын 02 | Хариулах