“Мобиком”-ын нэр хүнд цахим ертөнцөд уналаа

Олноо “Хас”-ын хэмээн тодотгуулдаг “Хас” банкны эзэн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг хамгийн идэвхтэй жиргээчдийн нэг билээ. Тэрбээр саяхан өөрийн твиттер хуудастаа “Мобикомын 9911-тэй дугаарнаасаа татгалзаж байна. Эднийх арай дэндүү хүнийг хулхидах юм” хэмээн жиргэжээ. Гэтэл тэр дор нь “Мобиком”-ын харилцагчидтай харилцах албанаас “Танд ямар асуудал тулгарсан бэ? Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлнэ үү” гэж хариу болгон жиргэхэд УИХ-ын гишүүн О.Содбилэг “Мобиком”-ын харилцагчидтай харилцах албанд хандан “Надад танай үйлчилгээний талаар асуудал байна ” гэж жиргэж твиттер хуудаснаа “Мобиком”-ын нэр хүнд навс унав. Үнэхээр ч “Мобиком” группд бухимдсан иргэд цөөнгүй байдаг нь ганц Ч.Ганхуягийн жиргээгээр ил болов.

Талхны үнэ аль хэдийнэ 600 төгрөг гарчихаад байхад 350 төгрөг гэж хэлж онигоонд орж явсан удаатай Монголын шилдэг банкир, санхүүгийн зах зээл болон тооцоолон бодох ухааны мэргэжилтэн, Монгол Улсын Ерөнхий сайдын санхүүгийн зөвлөх асан "Хас"-ын Ганхуяг энэ удаад "Мобиком"  корпорацийг онигоонд оруулсан ба нөгөө талаас "Мобиком"-ын үйлчилгээнд бухимдсан иргэд цөөнгүй байдаг нь тодорхой болов. Харин тэд дор бүрнээ битүүхэндээ бухимдаж суудаг байхад нэр хүндтэй эрхэм болон УИХ-ын гишүүн твиттертээ ганцхан жиргэхэд л “Мобиком”-ынхон ийнхүү “жижгэрцгээв". Юу болсныг доорх жиргээнээс харна уу.

                                         Эх сурвалж:ZINDAA.MN

 


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (122.201.20.166)
    mobi komoos bugd tatgalzah heregtei
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.39.229)
    мобиком байга үнээ нэмж иргэдийг хохироож байхад шалгадаг хянадаг газар байна уу₮
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.22.49)
    Мобиком хогийн утас. эхэлж авсан юм гээд нэгж хийлгүй аваад явдаг даа.
    2015 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.21.39)
    Mobicom bol nowshiin...
    2015 оны 08 сарын 31 | Хариулах
  • 9911.... хэрэглэгч (103.229.123.26)
    Танайх өргөдөл бичиж өгөөд байхад хариу өгдөггүй шүү дээ. Би 3 долоо хоног мессэж гарах эрх мобайл банк г.м-ийг үндэслэлгүй хаасан талаар хөдөө явж байхдаа утсаар яриад, орон нутгийн салбарт нь очиж учраа хэлээд та хотод очоод уулзв өөрийн биеэр ирэхгүй бол шийдэхгүй гээд яваад ирэхээр өргөдөл бич гэнэ. Бичээд өгөхөөр шийдвэрлэнэ. эрхийг сэргээнэ та явж бай гэнэ Ингэсээр сүүлдээ Мобикомын төв салбар руу нь дарга нартаа хүргүүлээч гээд санал гомдолоо дэлгэрэнгүй бичиж өгөөд буруутай хнүтэйгээ хариуцлага тооцож хариу мэдэгдэнэ үү гэхэд л хариу ч ү гүй таг болчихдог байгууллага даа.
    2015 оны 08 сарын 31 | Хариулах