Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргалаа.

Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны есдүгээр сарын 13-ны Ням гарагийн 11:40 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.