МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛГЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар оролцсон юм.

                                Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

                                                       МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгтэй танилцлаа.

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь 2012 оны сонгуульд оролцохдоо “Намын харьяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө” гэж амласан билээ.

Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зүгээс намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж, улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт холбогдуулах, хэрвээ хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлэх тохиолдолд цалин, хангамжийг нэмэх тухай туйлын тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь төр засгийг иргэдтэй нь, УИХ-ыг Засгийн газартай нь, улс төрийн нам, бүлгүүдийг өөр хооронд нь зөрчилдүүлэн, улс төр, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улам гааруулж, улмаар гарах гарцгүй хямрал, талцал тэмцэлд турхирч байгаад гүнээ харамсаж байна.

Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч түрэн хууль бусаар баривчилж ял шийтгэл тулган оноож, зарим иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө хилсээр баривчилж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлэх заналхийлэл гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болох уучлал үзүүлэх, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах зэрэг шийдвэрт УИХ оролцдоггүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын төрт ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.

Өршөөлийн хуульд хэсэгчлэн буюу 4.1, 7 дугаар зүйлүүдэд хэсэгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнэн хэрэгтээ уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж хөнгөн, хүндэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөлд хамрагдахгүй юм.

Хэнийг ч өршөөлд хамруулахгүйгээр бүхэлд нь хориг тавьсан нь хүнлэг энэрэнгүй байх зарчмын эсрэг, монгол ёс заншил, төрт ёсны уламжлалд нийцэхгүй бөгөөд, төрийн өршөөл энэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хүндээр тусна гэдгийг цохон тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарч, өршөөлд хамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хойшид тооцож боломгүй үр дагаварт хүргэх болно.

Илт улс төрийн зорилготой, Үндсэн Хууль болон Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан хоригийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (112.72.13.188)
    Eba hural dr duvchignj shizorsnig olon hun shuumjilj bga.gevch huulia hurdan heregjuuleche.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.188)
    Tegeed horig buruu yum u?
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.123)
    шудраг биш шудраг бус эвсэл юм аа
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.49)
    Энэ хуулийн хориг нь өв бөгөөд үүнийг дэмжээгүй, Энхбаярт хуулийг зохицуулах гаргалгаа хийхийг оролдож байгаа этгээдүүд дараа нь түүхийн өмнө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ шивэртэй оймснуудыг хог дээр хаясан цагт төр цэвэршинэ гэдэгт би итгэдэг
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.123)
    Гэт хэрэгтэн өршөөгдөж Хохирогч бас дахин хохирхуу
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • нэргүй баатар (103.10.23.123)
    хол очиж улин хуц хулгайч нохдоо
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.192.94)
    ЭНЭ ХЭДЭН БАЛАЙ ЮМНУУД ЗАЙЛААЧЭЭ, ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГААГ НЬ,
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ТА НАРЫГ ЯМАР УЛС ТӨРЧ ГЭХ ЮМ. ХИЙ ХООСОН ДАГАЛДАН БАЯСАЖ ЯВААД АЗААР ИХ ХУРАЛД ОРСОНОО ИХ ЮМ БИТГИЙ БОД. ТИЙМ ШУДАРГА ЮМ БОЛ ТЭР ДАРГЫНХАА ДҮҮ, ТУСЛАХЫНХ НЬ АХ 2-ЫГ ОЛООД ИР. ЮУНААС АЙГААД ЗУГТААД БАЙГАА ЮМ. ИДСЭН УУСАН ЗҮЙЛГҮЙ Л ЮМ БОЛ ЯАГААД ИНГЭЖ ЛУЙВАРЧДЫГ ӨРШӨӨХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.123)
    эрх мэдэлтэй цагаан захтай хулгайч нарыг өршөөх нь төрийн эсрэн гэмт хэрэг мөн монгол төрийн өнөөгийн тогтолцоо хулгайч луйвирчан төрийн эрх мэдэлд гарч дураараа дурьгадаг тогтолцоо үүнийг өөрчлөхгүйгээр монгол төр луйварчин нарын төр байсаар байх болнго сонгуулд бүү ороц өөр үүнийг өөрчлах арга байхнүй байна
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • 0000 (103.10.23.123)
    Ард түмний хөрөнгийг идсэн цагаан захтангуудыг өршөөх гээд байгаа юм бол СБаяр С Баярцогт мэтийг олон хулгайч их хуралд би тэднийг баривчан байцааж хэрэгийг нь хүлээлгэн хохирлийг нь төлүүлэж өршөөх хэрэгтэй байна
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • иргэн (103.10.23.123)
    өршөөл үзүүлэж болно хүнийг заавал шоронд суулгахдаа биш гэвч бас учар би гэмт хэрэг бүрийн ард хохирогч би хохирогч гэмт хэрэгтэн биш учар хохирогчийн эрх ашигийг нэн түрүүд хамгаалах хэрэгтэй ийм учар өршөөгдөж байгаа хүн хохирлоо заавал төлөж байж өршөөгдөж суллагдах хэрэгтэй албан тушаалаа ашигалан их хэмжээгээр улсын мөнгө идсэн зальлан мэхэлсэн эрх мэдлээ хэтрүүлсэн гэх мэт цагаан захтангуудийг төрөд алба хашах сонгуулд нэр дэвшэх эрхийг 5 аас 10 жилээр хасах хэр эгтэй
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • njhgtyu (70.29.39.90)
    Beejin zaluu Enhsaihan haana baina aa
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.123.101)
    Энэ мэдэгдэл гаргасан улс төрийн хүчний үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Ард түмнийг илт өдөөн турхирсан улс төрийн онц ноцтой мэдэгдэл байна. Хориг зөвхөн авилгачид, албан тушаалаа ашиглан онц ихээр идэж уусан хулгайч нарыг өршөөхгүй гэж байгаа болохоос биш тэр хүүхэд энэ тэрд ямар ч хамаа байхгүй. Хууль бол хууль, хуульд хориг тавина. Өршөөлийн хуульд хориг тавьж болохгүй гэсэн нэг ч үг үсэг хаанаас ч олохгүй.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Монгол эр (122.201.21.10)
    Маш ойлгомжтой хэлэе. Монголчуудыг ШОРОНД хатаар рүсэлтэй Хүмүүс л Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Bidnii MGL (122.201.22.119)
    Ta nar hichneen tiichleed diilehgui ee chaavaas Ene neg Bayanselenge gej umnuus ni ichij uhmeer avgai bh yuma orond ni ochood suuchih yumsan ih hurald yum l bol oron garan yum yarih yum...
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Edin Zasagch (112.72.13.31)
    terin oroltsootoi Zah Zeelin edin zasgig songoson urd Hersh mundag hegjij bna da.ANU-g gagaval balarna shu.Hegjlin bodlogo zev todorhoi loch ee.olon Zuun jiliin belen joroos eerin orond taarsnig ni bogino hugatsaand avch hegjuulye gesen Saihanbilgin Uzel Zev shu.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Yag unen ug bna daa
      2015 оны 08 сарын 25
  • Зочин (150.129.142.195)
    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? Күнз
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    Манлай ван Дамдинсүрэн, Амарсанаа, Чингүнжав, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын хажууд өнөөгийн улс төрчид ямар өчүүхэн юм вэ? Эх орноо боддоггүй, ганцхан Энхбаярыг, өөрсдийгөө боддог яасан өчүүхэн утсан хүүхэлдэйнүүд вэ.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.195)
    АН америкуудын утсан хүүхэлдэй. Шупарга бус эвсэл АН-ын утсан хүүхэлдэй.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (112.72.13.187)
    энэ энхбаяр гэж авиллгалыг монгол улсад системтэйгээр хөгжүүлж улсаа хоролсон нөхөр монголын бүх хоригдолуудыг суллах дамиманд өөрийгөө цагаатгах гэж улайран зүтгээд байна.энэ өршөөлын хуулийг өөрчлөж замаас нь зассан их хурлын гишүүдыг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шүүх хэрэгтэй.монголын жирийн иргэд та нарт хууртахаар тэнгүүд биш шүү.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.31.26)
    Eeebee sdaa neere bolimoor ymaa unendee shoronjij hairan saihan zaluusaa niigmees tusgaarlaj bga Mongol Ulsaa 1 harchmaar ym dandaa Uls tur hiine gj yu baisiin bee 1 udaach bolov ard tumee geesee ichmeer novsh ymdaa
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • MAXN - iin jiriin gishuun (150.129.141.125)
    Erenhiilugchiin horigiig huleej avya...
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.119)
    Balainuud
    2015 оны 08 сарын 25 | Хариулах