Долоон яамны дэд сайдыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, МАН-аас томилогдон ажиллаж байсан долоон дэд сайдыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:

1.Аж Үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан,
2.Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Я.Төмөрбаатар,
3.Гадаад Харилцааны дэд сайд Н.Оюундарь,
4.Эрүүл мэнд, Спортын дэд сайд Д.Атармаа,
5.Уул Уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн,
6.Хүн Амын хөгжил, Нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар,
7.Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.