Хэн байх нь хамаагүй, хүн байх нь чухал

                               Хэн байх нь хамаагүй, хүн байх нь чухал

1987 онд 74 настай Бай Фанг Ли хэмээх хүн тэрэгчин нуруугаа амраах цаг болсон хэмээн үзэж төрөлх нутагтаа буцаж иржээ. Төрсөн тосгондоо буцаж ирсэн түүнийг мөнгө байхгүйгээс сургуульд сурч чадахгүй өдөржин шөнөжин будааны талбайд бөртөлзөн ажил хийн зарагдаж, эсвэл хог ухан амь зогоох өнчин ядуу хүүхдүүдийн хувь заяа зовоогоод зүгээр сууж чадсангүй.

Хөөрхий Бай Фанг Ли хөгширч ядарсан ч хүн зөөж, мөнгө олдог байсан Тянжин хотдоо буцаж ирлээ. Түм түжигнэж, бум бужигнасан Тянжин хотын Галт тэрэгний буудалд хүн зөөвөрлөх ажилдаа буцаж ирсэн түүнийг хэн ч ад үзсэнгүй. Амьд явахын төлөө, амь зогоохын төлөө л хүн энд ирдэг гэдгийг тэд бүгд мэднээ.

Тэнд тэрээр өдөр шөнийг ялгалгүй 24 цаг хүн хүлээж, олдсоноо идэж, хаягдмал гутал хувцас өөд нь татан өмсөж, хог түүгчдийн хоног төөрүүлдэг салбархай оромжинд унтаж, харин зовж олсон бүх мөнгөө сургуульд явж дийлэхгүй байгаа төрөлх тосгоныхоо ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулжээ.

74 наснаасаа хойш дахиад арван зургаан жил нуруу амсхийлгүй зүтгэсэн, одоо 90 шахаж яваа Бай Фан Ли 2001 онд Тянжиний ЯаоХуа дунд сургууль дээр эцсийн удаа олсон мөнгөө тушаахаар иржээ. Мөнгөө тушаангаа тэрээр багш, хүүхдүүдэд хандаж, чадал нь үнэхээр барагдаж, хөдөлж чадахгүйд хүрсэнээ хэлж, дахин хүн зөөж хүүхдүүдийг сургах мөнгө олж чадахгүй болсондоо хүлцэл өчин нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Эдгээр он жилүүдэд хөгшин Бай Фанг Ли хүн тэргээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөснөөр нийт 350,000 юан буюу 55,000 орчим доллартай тэнцэх мөнгө цуглуулсан нь 300 гаруй өнчин, ядуу хүүхдийг сургуульд суралцуулж дөнгөсөн юм. Тэрээр жижигхэн хатингар биетэй, үг дуу цөөтэй, хүний өгсөнийг л авдаг бөгөөд хэзээ ч түүнийг нь голж байгаагүй тул олон хүн түүнээр зөөлгөхийг илүүд үздэг байжээ.

Бай Фанг Ли 2005 онд хүн төрөлхтөнд "хүн хэн байх нь чухал биш, хүн байх нь, сэтгэл зүрхтэй байх нь чухал" гэдгийн үлгэр дууриалыг үзүүлээд уушигны хорт хавдараар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин одоо түүний сургуульд сургасан өнчин ядуу хүүхдүүдийн түрүүч өсч том болоод бусдын үхэн үхтэлээ төлөө зүтгэсэн өр өвдөм түүхтэй хөөрхий өвгөний үйл хэргийг үргэлжлүүлэх болсон гэнэ.

Боловсролгүй, хүний хаясан хувцас өмсөж, олдсоноо идэн гудамжинд хоног төөрүүлж явсан ядуу тэрэгчин 300 хүүхдийг сургуульд сургаж чадсан байхад та, бид өөртөө байгаа бололцоогоо шавхан дайчилбал ядарч зүдэрсэн хичнээн хүний хувь заяаг эерэгээр өөрчилж болох бол... Та тэдний нэг нь байж болно шүү дээ.

            Хэн байх нь чухал биш, юу өмсөх нь чухал биш. Зөвхөн хүн байх нь чухал.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • tsagaan magardaan (103.10.22.42)
    Yaduu zovson hunees l iim uhaan garnadaa.bayachuud busdiin hishigiig bulaaj l chadna.deeremdsen mungiig n ehneruud n gaihuulj unetei tsunh l avna.shunalaar duursen tsunh.ichij amlgrahsan mongolchuud minee
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (202.21.118.98)
    Монголчууд бид хүн төрөлхтөний агуу баялагаас үргэлж суралцах нь зүй болой. Гэхдээ юуны өмнө. бие биенээсээ суралцах хэрэгтэй байна. Агуу Дашбалбарын хэлсэн Амьддаа бие биенээ хайрла гэх амьдралын эгэл үнэнийг ухаруулсан үнэн үг монголчууд бидний хувьд хамгийн чухал юм. Хууль хяналтын бохир ажиотануудаар дамжуулан бие биенийгээ нухчин дарж хэлмэгдүүлж байгаа монголчууд одоо хэлмэгдүүллээ зогсоож эвлэрэх хэрэгтэй байна. Бид цөөхүүлээ байж бие биенээ хууль хяналтын бохир ажилтануудаар хэлмэгдүүлдэг дэндүү харгис ёс сурталтай болжээ....
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.180.130)
    Nuudelchin garaltai hayaduud hamgiin dord ajiliig ni hiideg gsn
    2015 оны 08 сарын 23 | Хариулах
  • 919 (46.188.123.114)
    Yamar mundag setgel ve,aguu yum aa. Unendee heleh ug ch bagadmaar . Ih buyan baij de. Amgalan noirsog dee huurhii
    2015 оны 08 сарын 23 | Хариулах
  • suwd (180.149.78.23)
    vnheer buyntai hugshin baijee hvn hvneel hairlaj chadaj baiwal amidral bayn yum shigee
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (1.230.64.97)
    gadnihan hunii goo saihniig harahdaa huvtsas bish tsarai biyiig n l hardag yum baina lee. huvcas hardag n zovhon mongolchuud
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (171.125.7.219)
    yag unen shuu 10 huvtsas avch omsoj bhaar 2 huvtsas avch omsood 8 huvtsas avah mongooroo yaduu huuhduuded humuust tuslaval ih buyan bolno doo. uneheer buyantai saihan buural bna daa12345678910
    2015 оны 08 сарын 22 | Хариулах