

Албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас хорьж шалгаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу суллажээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-аар хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 90 гаруй хоног хорьсон билээ.
Г.Дэнзэн миний гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад удаан хугацаанд хорьж хүний эрх зөрчиж байна гэсэн гомдол гаргаж өлсгөлөн зарласан бөгөөд намынхаа дарга,гишүүдэд хандан ил захидал илгээж, бүр гэрээслэл бичиж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрлээр хүргүүлсэн.
Иймээс шүүгч түүний биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж өчигдөр 17:00 цагийн орчимд батлан даалтад гаргасан байна.
Сэтгэгдэл (1)