Р.Гончигдорж: Элбэгдоржийн хэлсэн үг Ерөнхийлөгчийн амнаас унах үг биш шүү

                                УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Өршөөлийн хуулийг баталсан нь УИХ-ын ээлжит бус чуулганы гол үр дүнгийн нэг байлаа.Гэхдээ ийм их эсэргүүцэлтэй байхад УИХ заавал энэ хуулийг батлах хэрэг байсан юм уу?

-Хаанаас эсэргүүцсэн гэж.

-Жишээ нь, Ерөнхийлөгч хориг тавина гэчихлээ, МАН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

-Аан, албан тушаалтнуудаас уу.  

-Тийм ээ, албан тушаалтнууд эсэргүүцэж байна. Ер нь энэ хуулийг хэнд зориулж гаргасан юм бэ?

-Энэ хууль бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан гарч байгаа хууль л даа.

-Өршөөлийн хуулийн давтамж ойртоогүй юу?

-Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн хууль гарч байсан. Энэ удаагийнх үүнээс зургаан жилийн дараа гарч байна. Ер нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хараад байхад арай богино давтамжтай гарч байсан л даа.Том ойнууддаа зориулж гаргадаг шүү дээ.Энэ удаагийнх ч мөн адил.Ардчилсан сонгууль болж, ард түмэн өөрсдөө мэдэж төрөө байгуулдаг болсон гэдэг бол агуу зүйл.Тэрний 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүллээ.Ардчилал гэдэг нэг талаас хүнд дандаа боломж олгох байдаг юм.Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё.Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. 1990 оны ардчилал  ард түмэнд боломж өгсөн. Тэр эрх чөлөөг, боломжийг яаж ашиглаж, үр дүн бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.Тэгвэл  25 жилийн дараа алдаж, оносон хүмүүстээ ахиад нэг удаа боломж олгоё гэж байгаа юм. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа.

-Тэгвэл яагаад 25 жилийн өмнө ардчилсан сонгууль явуулахын төлөө тэргүүн эгнээнд явж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавина гэж мэдэгдэв ээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч ч тэр, сөрөг хүчин МАН-ынхан ч ялгаагүй авлигачдад зориулсан хууль боллоо гэж дүгнэж байна шүү дээ?

-Ерөнхийлөгчийг бид анхны ардчилсан Ерөнхийлөгч гэж авгайлдаг нь үнээн. Гэхдээ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж гаргасан хуульд ардчилсан Ерөнхийлөгч маань хориг тавьчихлаа гэж би хувьдаа сонсоогүй.

-Прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдчихсэн ш дээ.

-Тэр бол өмнөх мэдэгдэл. Магадгүй хуулийн эцсийн найруулгыг нь уншаад ямар байхыг би мэдэхгүй байна.Хоёрт, энэ хууль авлигачдыг өршөөж байгаа юм биш.Харин ч авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа.Үүнийг зөвхөн Өршөөлийн хуулиар ч ярих ёсгүй юм.УИХ-аас сая баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо.Тэр нь боломж.

-Авлигачдад уу?

-Үгүй ээ, би чамд хэдхэн жишээ хэлье.Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар боломжийн тухай ярья л даа. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг.Тэгвэл боломж олгоё.Одоо бүх хөрөнгө, орлогоо шинэчилсэн бүртгэлд оруулчих.Үүнээс цааш бүх юм нь гэрэл гэгээтэй яваг л дээ.Шилэн данс гэдэг шиг л ил болго. Ардчиллын нэг чухал зүйл чинь ил тод байдал ш дээ. Магадгүй төрийн бодлогын хүндрэлээс болоод хүн нэг удаа тодорхой юмаа нуучихаж, хаачихаж. Тэрийгээ цааш нь ил болгож байж амьдрах боломжийг нь гаргаж өгсөнгүй. Улам цаашаа нуухаас өөр аргагүй байдал руу оруулаад явчихж. Тэгвэл дахиад боломж олгоё.

Та нуух хаах юмгүй сайхан амьдар. 25 жилийн өмнө хүмүүс бодлоо нууж хөнжилдөө шивнэдэг байсан. Тэгэхэд бодлоо та яриач, нуух хэрэггүй гээд эрх чөлөөг нь олгосон.Харин одоо бол магадгүй зах зээл рүү шилжээд янз янзын шалтгаанаар орлого, хөрөнгө цуглуулж, татвараас зугтаасан байж болно.Тэгвэл 25 жилийн өмнө үг хэлэх боломж олгосон шиг одоо хөрөнгөө ил гаргах боломжийг өгье.Ийм л зүйл байгаа.Өршөөлийн хууль энэ хуультайгаа шууд холбоотой.

-Ийм л агуулгатай хууль юм бол хэрэг мөрдөж шалгадаг албан тушаалтнууд яагаад дургүй байгаа юм бэ. Бүр Өршөөлийн хуулийн комисст ч орохгүй гэдгээ мэдэгдэх хүн гарлаа?

-Албан тушаалтнууд дургүй байх нь аргагүй ш дээ. Би түрүүнд энэ хууль авлигын эсрэг, авлигатай тэмцэх чухал зүйл гэж яагаад хэлснээ тайлбарлая. Авлига гэдэг нэг талаас албан тушаалтнууд янз янзын аргаар дарамталж, хүндрэл учруулж, тэгээд шийдвэр гаргах эрх мэдлээрээ дулдуйдаж бусдаас мөнгө авах л асуудал биз дээ.Тэгвэл энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа.Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг.Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг.Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг.Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан.Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай.Энэ бол хамгийн дээд талын төвшин нь.Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү.Энэ бол жишээ.Үүн шиг энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө. Магадгүй өмнө нь нэг удаа татвараас зугтаасан байхад нь “Чи тэгэхэд тэгсэн ш дээ” гээд шантаажилдаг хэрнээ хэргийг нь ил гаргаж хэлдэггүй. Шүүх рүү оруулдаггүй. Харин “Үүнийг чинь гаргах уу, яах вэ” гээд Х.Тэмүүжингийн хэлснээр саалийн үнээгээ болгочихдог. Тэгвэл одоо энэ хүмүүс чөлөөлөгдлөө.Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нийлээд албан тушаалтнуудын, тэр тодорхой хэргээр шантаажилдаг хүмүүсийн дарамт, шахалт, авлигыг үгүй болголоо.

Энэ чинь авлигатай тэмцэх зорилгын нэг мөн биз дээ.Өнөөдөр зарим албан тушаалтныг албан тушаалынх нь үүргээр энэ хуулийн комисс руу оруулж байхад “Орохгүй” гэсэн гэнэ лээ.Энэ бол том дохио юм. Арга байхгүй энэ УИХ өнөөдөр нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг гаргаснаар тэр хүмүүс сумтай буутай байсан бол сумыг нь хураагаад авчихж байгаа юм. 

-Одоо шалгагдаж байгаа авлигын маш олон хэрэг энэ хуулиар хэрэгсэхгүй боллоо гэдгийг АТГ-аас хүртэл мэдэгдлээ шүү дээ. Гэтэл та эсрэгээр нь яриад байх юм.

-Тийм ээ, сонссон, бүр харсан. Нууц хуралдааны дэглэмээр явж байсан тэр материалыг “Нууцын тэмдэг” дараагүй байсан гэдэг шалтаг хэлж ил тавьсан ш дээ.Уг нь тэр тусмаа “Энэ материал дээр “нууцын тэмдэг” тавиагүй алдчихсан байна.Нууц задарч мэдэх нь” гээд манайх руу давхиж ирэх байтал тэрийг задалж л байдаг.Яагаад гэвэл, АТГ-ын “тодорхой юм” байхгүй боллоо ш дээ.Өнөөдөр авлига авсан хэргээр хэдэн хүн гэмт хэрэгтэн болсон гэдгийг чи мэдэх үү?

-Нарийн мэдэхгүй юм. Хэдэн хүн бэ?

-Хэдэн хүн энэ хэргээр ял авсан бэ гэхээр гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав.Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна.Нэг хүнд юм хийж өгье гэсэн, тэгээд юм авчихаж л дээ. Би хэргийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ нэг тиймэрхүү л юм болсон гэдэг.Тэгээд яасан гэхээр Д.Дондог юмыг нь бүтээж чадаагүй, нөгөө хүн нь гомдол гаргаад хэрэг болчихж байгаа юм. Эндээс харахад Д.Дондог гишүүн эрх мэдлээ ашиглаагүй байна ш дээ, ашиглаж чадаагүй байна. Хэрэв ашиглаад тэр асуудлыг нь шийдчихсэн бол нөгөө хүн нь гомдол гаргах уу, үгүй.

Эрх мэдлээ ашиглаж чаддаггүй болохоор л, тэр асуудлыг нь бүтээх эрх мэдэл алга учраас л Д.Дондог хэрэгтэн болж байгаа юм. Үүний нөгөө талд нь асууя л даа. Юм аваад, асуудлыг нь бүтээж чаддаг хүмүүс нь хаана байна, хаана явна.Тэрийг нь мэдэж байна уу. Мэдэж байгаа бол тэрийг нь яагаад гаргахгүй байгаа юм бэ.Тэрийгээ юунд ашиглаад байдаг юм, юунд ашиглах гэж өдийг хүртэл дараад байдаг юм бэ. Тийм учраас л авлига өгсөн, авсан, зуучилсныг нэг удаагийн өршөөлд хамруулсан юм. Энэ долоодугаар сарын 2-ноос өмнөх хэргүүдэд шүү дээ. Хэрэв үнэхээр тийм хэргүүд байсан бол илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ.Энэ бол асуулт мөн биз. Үнэхээр л илрүүлж чадахгүй байвал хүнийг найм, есөн сараар нь хорьдог. Тэгээд илрүүлж чаддаггүй, шорон оронд байлгаж байгаа нь өөрөө дарамт, шахалт, эрүү шүүлтийн шинжтэй болоод л. Тэгвэл одоо больцгоо.

Уг нь албан тушаалтнууд хуулийг хүн болгонд адилхан хэрэглэх ёстой юм. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё.Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу.Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа. Одоо шинэ Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм.

-АТГ-ын мэдэгдлээс харахад “Бидэнд хийх ажил үлдсэнгүй. Шалгаж байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгоод төрөөс өчнөөн хөрөнгө завшсан асуудал эргэн төлөгдөхгүй боллоо” л гэж байна лээ ш дээ. Тэр их дүнгээр хэмжигдэх мөнгөөр төр хохироод л үлдэх үү?

-Тэд нарын хийчихсэн юм нь тэгээд хаана байгаа юм бэ?

-Яг шалгаж байхад нь УИХ Өршөөлийн хууль гаргачихаж байгаа юм биш үү?

-Шалгаж байгаа юм нь хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм.Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ.

-Г.Дэнзэн, Л.Гансүх гээд л жишээ ярьж байна лээ.

-Энд нэг зүйлийг би зориуд залруулж хэлье.  Энэ хүмүүсийг би мэднэ.Хэзээ ч энэ хоёр хүн Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл, Өршөөлийн хуульд “Заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн журмаар хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ”  гэж байгаа. Энэ хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна.Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэдэг ш дээ. Тэр нь энэ Өршөөлийн хуульд хамрагдах уу?

-Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Хэрэг нь өөрөө үргэлжилж байгаа бол нэг асуудал.Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 2-ноос өмнө хэрэг үйлдэгдээд, тэр хэрэг нь үргэлжлээд явж байгаа бол өөр хэрэг. Хэрэв дуусгавар болсон хэргийн тухай ярьж байгаа бол хэрэг өршөөгдөнө. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Улс төрд олон жил явсан хүний хувьд харахад яахаараа дандаа тодорхой юм руу онилдог юм бэ.Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль.Тэр хүн улстөрч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэн байна уу адилхан л үйлчлээд явах ёстой.

Ер нь АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой.“Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа.Одоо бид шинэ үе рүү орлоо.Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм” гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй.АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага.

-Ер нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн гол үзэл баримтлал юу юм бэ?

-Өршөөлийн хуулийн үзэл баримтлал их тодорхой.  Шинэ гарах гэж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогын үзэл баримтлал руу чиглэсэн. Одоогийн Эрүүгийн хууль болохгүй байна гээд бид шинэ үзэл баримтлалтай Эрүүгийн хууль хийгээд явж байгаа биз дээ.Тэгэхээр шинэ хууль руугаа чиглэсэн. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой.Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё.Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа.Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн.

Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр бол бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа.Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай.Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя.

-Тэгэхээр ялгүйд тооцох хугацааг өршөөхөөр Өршөөлийн хуулиар өршөөгдсөн бүх хүний сонгогдох эрх шууд сэргэх үү?

-Сэргэнэ. Ер нь яагаад хүнийг чи өмнө нь тийм хэрэг хийж байсан гээд хар дансанд оруулах ёстой юм бэ.Энэ чинь ардчилсан ойлголт мөн үү. Ер нь 25 жилийн өмнө бид ардчилсан хувьсгал хийхдээ хар данстай байсан явдлыг шударга биш гээд эсэргүүцээ биз дээ.Эсэргүүний хүүхэд, болдоггүй хүүхэд гээд дандаа болдоггүй жагсаалтад оруулж байсныг нь болиулсан шүү дээ.Шинэ Эрүүгийн хуулийн агуулга ч ийм л байгаа.

-Байгаа хуульдаа тохи­руулж биш, батална гэж төлөвлөж байгаа хуульдаа тулгуурлаж өршөөл үзүү­лэх нь зөв үү. Жишээ нь, Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг УИХ батлахгүй ч байж болно шүү дээ.

-25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Тэр үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол төрийн байгууллынх нь хувьд өөрчлөлт оруулсан байдаг.Түүнээс эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан.Тэгэхэд л Бага ху­рал хувийн сургуулийг зөв­шөөр­сөн Боловсролын тухай хууль гаргаж байлаа.Тэр үеийн Үндсэн хуулиар бол хориотой зүйл ш дээ.Мал хувьчлах, цэнхэр, ягаан та­сал­бараар үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших асуудлыг шийдээд л. Үнэндээ бүгд Үндсэн хуультайгаа зөрчилдөж байсан.Өөрөөр хэлбэл, Улсын бага хурал хуучин Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан.Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ.Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн.

-“Авлигачид цагаадсан тэр өдрөөс  эхэлж Монгол төр харлана” гэж  Ерөнхийлөгч анхааруулсан байна лээ.

-Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. Мэдэж л байсан юм бол тэрийг нуун дарагдуулсан гэдгээр тэр хүмүүс өөрсдөө асуудал руу орох ёстой шүү. Энгийн иргэн хүн биш шүү, иргэн Дорж биш шүү.

-МАН-ынхан бас Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна лээ. 

-Ц.Нямдорж гишүүн хэлсэн байна лээ. Хуулиар хийсэн төрийн эргэлт боллоо гэж. Би үүнийг эерэг талаас нь харж байгаа юм.Үнэхээр УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хэнээс ч хараат бусаар, хэний ч дарамтгүйгээр өнөөдөр жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үүргийг чөлөөтэй эдлэх боломж руу орж ирж байна.Хуулиараа УИХ эрх мэдлээ бүрэн өөртөө олж авлаа даа.

-Та эерэг талаас нь тайлбарлаад байх юм. 

-Би ингэж л хэлсэн байх гэж бодож байгаа. 

-Үгүй ээ, АН авлигачдыг өршөөх хуулийг хүч түрэн баталлаа гэж МАН-ынхан мэдэгдсэн ш дээ.

-Би тэрийг нь мэдэхгүй байна. Ер нь бол оролцох үүрэгтэй бол оролцох үүргээ биелүүлээд юмаа хийж байх ёстой. Гэтэл оролцоогүй ш дээ.Цөөн хэдэн гишүүн л оролцсон. Ер нь бол юмнаас хоцорч үлддэг хүүхдүүд байдаг даа. Хүүхдүүд хоорондоо зодолдоход хоцорч үлдчихээд тэд нарыгаа баалах нь хамгийн муухай. Сүүлд хэчнээн зодолдсон ч байлаа нөгөө хоёр нь “Бид хэдийг зодолдоход ард үлдчихээд...” гээд найзынхаа жагсаалтаас хасдаг л биз дээ.

-Түрүүнд та албан тушаалтнууд сумгүй боллоо гэж хэлсэн. Шууд асуухад АТГ сумгүй болсон гэсэн үг үү?

-Тийм, гаргаж байгаа характерыг нь хар л даа. Ц.Нямдорж гишүүн ч тэгж бодож л “Төрийн эргэлт боллоо” гэж хэлсэн байх.Үнэхээр ч УИХ-ын эрх мэдэл өөр газрууд руу шилжчихсэн байсан.УИХ үүнийгээ буцааж өөртөө авлаа.Гэхдээ би АТГ-ыг бүхэлд нь баалахгүй ээ, бүхэлд нь буруутгахгүй. Институцийн хувьд хийж байгаа ажил, явуулж байгаа үйлдлээс нь л дүгнэлт хийсэн юм. Энэ бол хууль биелүүлж л ажиллах ёстой газар. Хуулийг яаж гаргах эрх нь УИХ-даа хадгалагддаг биз дээ.Дуугүй л байх ёстой ш дээ.

-Өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ?

-Батлагдсан өдрөөсөө. 

-Хориг тавих хугацааг хүлээх үү?

-Хууль хүчин төгөлдөр болчихсон. Хориг тавих юм бол тэр тавьсан хоригтой холбоотой хэсгийг л дахин ярина шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш нь дэмжих юм бол хоригийг хүлээж авдаг. Би хувьдаа УИХ-ын гишүүд олон удаа ярьсан энэ хуулиа өөр янз янзын хүчин зүйлээс болж өөрчлөхгүй байх гэж найдаж байна.

                                              Эх сурвалж:Үндэсний шуудан

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • Ard (112.72.13.213)
    Khorchin bol khochin ooroo l duusna.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • P.Byamba (202.179.20.114)
    MaSH ZOB.yAMIIG GEGEELEG TALAAS NI HARJ SYRAHSAN DAA.mONGOLCHYYDIIN HYBID YHAARLIIG ABCHRAH HYYLI SHYY.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • P.Byamba (202.179.20.114)
    MaSH ZOB.yAMIIG GEGEELEG TALAAS NI HARJ SYRAHSAN DAA.mONGOLCHYYDIIN HYBID YHAARLIIG ABCHRAH HYYLI SHYY.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.165)
    Энийг чиниь гайгүй юм гэж бодсон бас хогийн гар уу мэдэхгүй ч гэхшиг
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.32.239)
    Элбэгдоржоос өөр хэн энэ үгийг хэлсэн болж байна шууд ил цагаан хэлэх хүн хэн байна. Чи бол бөөрөнхий нөхөр шүү. Одоо зүгээр тэтгэвэртэй гардаа
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.15.106)
    Энэ хүн бүүр зөнөглөсөн байна, шүүгч юмуу хаашааен
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочин (122.201.22.143)
    гончигоо бүр солиорчихсон.уих-д хэдэн буг бологсдын нэг.луйварчидыг тайван тайван жаргааж явуулж бх ёстой гэжүү.гончигоогийн нойр муудаад бгаа бол но гэдэг өвчинийх.элбэгээ гончигоо 2-ын хэн нь хүнбэ.ах мартаад бна
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.24.102)
    одо тэгээд монголын ард түмэн ерөнхийлөгчтэйгөө бүгд буруу ойлгоод байгаа хэрэг үү. бага тэнэгтээч. ойлгосон, хуулиа уншъя гэсэн хүн ямар амархан тархи вэ.тархи угаана гэж энэ шүү дээ. Гончиг,үүл 2 дандаа л мянгуужингийн үл гэр ярьдаг
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • иргэн (112.72.13.134)
    УЛС ОРНЫГ ХУВИЙН ӨШ ХОНЗОНГООР УДИРДАЖ БОЛОХГҮЙ.ХУУЛЬД ӨШ ХОНЗОНГООР НӨЛӨӨЛӨХ НЬ БҮР Ч АЮУЛТАЙ. Хуулиа хамгаалцгаарай.Баталсан хуулиа хамгаалаарай.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • иргэн (112.72.13.134)
    Маш зөв зүйтэй хууль юм бна.Гончигдорж гишүүн маш тодорхой ойлгууллаа.Баярлалаа.Энэ хуулийг харлуулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • amar (121.115.112.46)
    er ni end eserguutsed yum biched bga xumuus ene xuuliig neg udaa unshij uzsin boluu daa...yum bolgond setgeliin xuuruluur xandaj bloxgui shuu!!!!
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    odoo bvgdeeree avilga avch alban tushaalaa ashiglastgaay ardchilal bidend iim l zviliig ugch
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ЖИНХЭН МОНГОЛ (112.72.13.219)
    ГОНЧИГОО ҮНЭН ХЭЛСЭН БНА ШҮҮ БАРЬЦААЛАГДСАН ХЭСЭГ ХҮНИЙ АВЛИГАЧИДАД ШАНТААЖЛУУЛЖ БАЙСАН ХЭСЭГ БИНЕСМЕНҮҮДЭЭ АВЛИГАЧДААС САЛГАЛАА ГЭДЭГ ТУН ҮНЭН ҮГ БАЙНА УНШААРАЙЙ МАНАЙХААН
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Yarisan zuiliig n oilgoj chadah IQ tai hun tsuuhun l bna daa ene comment bichsen humuus dotor
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Yarisan zuiliig n oilgoj chadah IQ tai hun tsuuhun l bna daa ene comment bichsen humuus dotor
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (203.194.114.247)
    энэ Гончигдорж юу гэж ярьж яаж нохойтохоо мэдэлгүй дээ Угаасаа энэ өршөөлийн хуулийг олонхоороо дэмжэхгүй бол Гончигдорж тэр талд нь бас нэг өөр зүйл яриад сууж байх хүн одоогоор олонхоороо дэмжлэг авсан болохоор ийм юм яриад суухаа мэднэ наадхи чинь Хэрэв зээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм Гончигоо гуай ГОНШИГНООД шал өөр зүйл ярина
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (119.40.98.98)
    ГОНЧИГ ОО ГОНЧИГДОХ УУ ГОЛЫН ТАСАРТАЛ ГОНИОДОХ УУ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (119.40.98.98)
    ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРСНЫ ДАРАА АВИЛГАЛ БАЙХГҮЙ МОНГОЛ УЛС БОЛОХ ЮМ БИЗДЭЭ БАС НУУСАН ХӨРӨНГӨӨ ИЛ БОЛГООД ТӨСВӨӨС МӨНГӨ ХУСАХАА БОЛИХ ЮМ БИЗДЭЭ ЁСТОЙ ХУЦВАА ХОР ХУТГАГЧ ГОНЧИНДОРЖОО ХОЛ ОЧИЖ ХУЦ.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • аааааа (112.72.13.95)
    гончиг аргагүйл зөв хэлжээ элбэгээг юу яарьсаныг хүмүүс өөрсдөө аль эрт тунгаасаан
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН ХАРАА МУУТ (103.10.23.123)
    ГОНЧИНДОРОЖ БОЛ АЛБАН ТУШААЛ ГОРДОГЧ ХЭН ЯЛАХ МАГДЛАЛТАЙ ХЭСЭГИЙГ ДАГАЖ БӨХӨС ДОЛООДОГ НОВШ АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ГАРАА УГААСАН ЛУЙВАРЧИН НАР ӨГШӨӨГДӨХ НЬ БУРУУ МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫН ТӨР БОЛСОН НЬ ИЛ ХАРАГДАЛАА УЛС ТӨРЧ ГЭЭД БАЙГАА ЧОНУУД ЦӨМ ХУЛГАЙЧ ХЭРЭЭ ХЭРЭЭГЭЭ ШҮҮМЖЛЭЖ БАЙГАА НЬ ИХ ЭНЭЭДЭМТЭЙ ӨӨРИЙН ХАРИЙГ ХАРАХГҮЙ ЦАГААН ГЭЖ БОДСООР БАЙГАА ЭЛБЭГДОРЖ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БОЛОВЧ ЭЛБЭГДОРЖОД ӨӨРИЙН ЭРХ АШИГ БАС БАЙНА ЭНЭ ХҮН АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГЫГ ҮҮНДЭЭН АШГАЛААД АВЧ БАЙНА ЗАЛТАЙ НӨХӨР НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДАЖ БАЙНА
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Ардчилсан нам оорийн сонгуулийнморийн хотолбороос (112.72.13.242)
    Танай нам сонгуулийн морийн гол хотолбороосоо урвачихсан одоо яах уу!?
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (124.158.91.83)
    намын жагсаалтаар орж ирсэн үү энэ гончигдорж чинь !
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • irgen (103.9.88.60)
    zuv yrijee ,uur arga baihgui
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • jervis (103.229.121.79)
    Tor uimuulsen adgiin novsh uter turgen zailuulah heregtei!!!!!!!!!!!
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • kkkk (202.131.244.188)
    Гончиг оргисон хувхай Одоо бүүр байтлаа Та нар муусайн юмнууд юу ойлгодгийн бид бол тусдаа тасарсан баячууд яасан ч яадгийн гэх маягтай ярилцлага өгчээ Татварын мөнгийг хэдэн тэрбумаар нь идэж баяжсан улстөрөөр нэр барьсан луйварчингуудын нэг яах аргагүй энэ нөхөр ийм хууль гаргахгүй бол цаанаас нь ална гээд байгаа байхгүй юу нөгөө хамтрагч нар нь
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Уооу тэр Баянсэлэнгийг хараарай юу ярьсан бэ? Хэх (112.72.13.242)
    Гончигоогийн найз!
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Бух ард тумнээ хулгайл хууль битгий биелуул гж бн! (112.72.13.242)
    Гончигоогын сайхан яриа бол яг ойлгох юм бол галзуу хуний яриа шуу дээ! Нийтээр нь хумуусийг муухай болгох гэсэн оорсдийн идсэн ууснаа монголчууд цомоороо идэж уусан юм шиг харагдуулах гэсэн бузар санаа цаана нь нуугдаж байгаа!
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Худал ярихын урлаг (112.72.13.242)
    Гончигдорж угаасаа урвагч новш л байсан бид мэддэг л байсан! Одоо нуурээ ил гаргаж байна! Тэгвэл баярцогтоо гишукнээс нь болиулаад огчих л доо! Гончигоо!
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Албан тушаалтнуудыг шуухээр биш хэвлэлээр яллаж хэлмэгдуулдэг энэ арга Элбэгдоржийн уед бур гаарлаа. Ардчилсан еренхийлегч ийм байдаг юм уу. Негее яриад байдаг Ардчилсан нийгмийн унэт зуйлууд хуний эрх чинь хаана бна. Тэгээд АТГ-ээс хэрэг бурдуулж шуухээр ял авсан ялтан хэд бна. Авсан цеехэн хэд нь улс тер орсны улмаас хэлмэгдсэн. Бусад нь бутцийн санхуужуулээд ли мултарсан байдаг шуу дээ. УИХ хэрвээ хоригийг хулээн авбал 37 оны хэмэгдуулэлтээс 3 дахин их хэлмэгдуулэлт эхлэхээр бна. Коммет уншиж байхад Ийм нийгмийн сэтгэлзуйг Элбэгдорж хэдийн бэлджээ. 71 давтагдахвии гэж айж бна. Терийн эрх барих дээд байгууллага УИХ энэ бухэнд зоригтой цэг тавих естой.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Хуулиар хулгай хийж байхад
      Чи худлаа ярьж хол алхахгуй!
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (202.126.91.103)
    elbegdorjiin ATG gedeg buu ni sumgui bolloo .mon ch olon xuniig ailgaj bsan daa.odoo elbegdorjoos aix xun bxgui bolov oo.ingeed gadaadad ch dotoodod ch demjileg bxgui bolloo doo xoorxii.tegexed enxbayariig xar odoroos odort xuch nemeed yana daa elbegdorjoo
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Chutguriin horlol (103.230.82.54)
    Ene hun ug ni gaigui hun baisan yumsan. Bur hunee baij dee. Nileen ih yum huraaj humij chadsan yum baih daa huurhii bid ch buruu hun 25 jil tejeej baij dee.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Хэзээ ч гайгуй байгаагуй!
      2015 оны 08 сарын 19
  • Мөн чанартаа бол ямарч нэмэргүй (202.21.120.146)
    Хууль баталдаг, хэрэгжүүлдэг, хянадаг, залгамж халаа хар хайрцагны бодлого эдгээр механизмд ард түмний санал, оролцоо, хүсэл тэмүүлэл, эсэргүүцэл мөн чанартаа ямарч үүрэггүй болоод угаасаа удаж байна.Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөөх Монгол Улс ХХК болчихсон нь үнэн.Монгол хүнээс илүү хятад хүн үг хэлвэл хүлээж авдаг цаг ирчихсэн байна.Иймээс сонгуулиа өгөхдөө сүүлийн 4 жилийг бодолгүй дор хаяж өнгөрсөн 8-н жилийг бодох хэрэгтэй.2 нам ээлжлэн төр барьдаг.Төр барьж буй нам дараагийн сонгуульд ялагддаг хууль тогтсон байна.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    ЗӨВ ЗӨВ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Маш зев хэлжээ. Элбэгдоржийн улс терийн хэлмэгдуулэлтийг зогсоосонд баярлалаа. Хоригийг хулээж авч болохгуй. Монгол улсын ард тумний эв нэгдлийг илэрхийлэгч еренхийлегчеес ешее авалт узсэн ядалт нэвт ханхалж бна. Туунээс юу ч хулээх хэрэггуй. Улс тер ч нарыг дарамталдаг, бутцээрээ дамжуулж тэжээгддэг АТГ-ЫН комиссарууд нь цаана нь боож ухэх гээд байгаа тул тэд ууртай бна. Бид комиссаруудыг сонгоогуй УИХ-ЫН гишуудыг сонгосон. Баталсан хуулиа хамгаалаарай.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Баярлах болоогуй!
      2015 оны 08 сарын 19
  • gerel (182.160.32.141)
    IIGL televiziin medeeg uzeerei Bayanselengiin helsen ugiig haraarai ih hurliin gishuudiin unen nuur tsarain ene. balai balai balai Gonchigdorjoo hussan hurunguu gargaj chadahgui zovj baina uu.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Хэхэ
      Харсан харсан эруул байсан уу? Естой тэнэг юм ярьсандаа!
      2015 оны 08 сарын 19
  • Гончигдоржийг гаргаж хаясан нь дээрээ (122.201.17.34)
    Гончигдоржийг монголоос гаргаж хаясан нь дээрээ. Хэн эсэргүүцэж байна ч гэх шиг бүх ард түмэн л эсэргүүцэж байхад авилга авсан хэдэн хүн л баярлан хүлээж байхад ийм ч мэдээлэл авч чаддагүй хамрын тамхи татаж худлаа ардчилалын дүр эсгээд сууж байх гэж
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (116.7.93.205)
    энд саналаа бичиж байгаа хүмүүс гол юмаа ойлгохгүй зөв ярьж бичиж байна гэх шиг юуны чинь зөв яриад гэж энэ хүн ёстой Элбэгээгээс айхтар панаалтай хүн байна. Бид өршөөлийн тухай ууль ярьж байгаа. Түүнийг гаргах нь зөв үү эсвэл буруу юу. За гаргаж болно хэнийг өршөөх вэ? Мөнгөтэй холбоотой этгээдүүдийг, хүнийг санаатай хохироосон нөхдүүдийгүү. Энэ асуулт гол нь болоод байгаа. Энэ хэрүүл нь хэдэн эрүүгийг элментийг өөрөөр хэлбэл хийсэн хэргээ биер эдэлж төлж байгаа нөхдөд өршөөл үзүүлэх нэрийн дор төрийн мөнгө хуссан баагийгаа гаргах гэж тэмцэж байгаа. Энэ өршөөлийн хуулиар яадаг юм.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • gj (182.160.32.141)
    Bitgii dongos uurtuu zoriulj huuli batalchihaad bitgii olhiig hamruulj hudlaa yari. Bayanselengiin helsneer 21n avilagchiin ar ger naiz nuhud n zovood baigaa gesen yanaa.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • ард (202.131.244.188)
    Гончигийн аманд нь АК Ф1 2 хийж байгаад буудаад дэлбэл Муу авилгачинг
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.4)
    Hend zoriylj gargasan huuli ve
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Qz (112.72.13.2)
    Nasni doroitol, iim umnuudiig dahin sogov doo doldoi
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Гончигдорж
      Хороо найруулж байгаад ард түмэнтэй түмэнгүй гараад ирнээ хараарай ха ха
      2015 оны 08 сарын 19
    • Гончигдорж
      Хороо найруулж байгаад ард түмэнтэй түмэнгүй гараад ирнээ хараарай ха ха
      2015 оны 08 сарын 19
  • zo (112.72.13.83)
    uul ni chdamjtai hun. Daanch seteglen buruu eregtsen hundee. Aragui baih oo yamarch hun hulgaich bolood irheere iim yariatai boldog yum bgam daa. Bulzaaruulsan meden budilsan Ard tumen avilagchdiig orshooh durgui baigaag medej bga shuudee
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.36.2)
    ЗА ГОНЧИГОО ЗӨВ ЯРЬЖЭЭ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Тиймээ авилгалчид олон байна авсан монгоо нуух хэрэгтэй шдээ! Бас нэр тороо алдахгуйн тулд нийтэд нялзаах хэрэгтэй!
      2015 оны 08 сарын 19
    • ардчилал
      Математикч Гончигдоржийн зөв, аргагүй л бусдаасаа тасархай байна.
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (112.72.13.85)
    Ene uuruu abilgach suuj bgaashdee
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Багш (202.131.244.188)
    Ёстой жинхэнэ хоцрогдол гэж энэ нөхрийг хэлнэ Хамрын тамхи татаж худлаа хуцахаас өөр юу монголд хийв Багш байхдаа Унгарт болсон математикийн олимпиадын үеэр текст тарааж эх орны нэр хүнд хүүхдүүдийн амжилтаас хойш татаж байсан залуугийн хулгайч нөхөр яаж яваад УИХуралд ордог байна гэж гайхдаг бодвол нөгөө л хуйвалдаан хэлж ярьж байгаа нь ойлгох аргагүй
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Шавь
      ха ха тиймүү багшаа наадахаа буудчихаач
      2015 оны 08 сарын 19
    • багш нар
      хэлээд яахав одоо бүо төсвийнг мөнгөөр баяжаад алтан хөөрөг барихаас наагуур феодол болж дэ
      2015 оны 08 сарын 19
  • ЗОЧИН (112.72.13.99)
    ЭНЭ НОВШИЙН БӨӨС ЯАХ ГЭЭД БАЙНАА ЭСЭН БУСИЙН ЯВГАН ХУУЛЬ САНААЧИЛДАГ НОВШООС САЛАХ ЮМСАН
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Би (202.131.230.238)
    Заавал авилгачидыг өршөөхгүйгээр дээр ярьсан асуудлыг шийдэх зөндөө арга байгаашдээв Энэ өршөөлийн хууль зөвхөн хууль зөрчиж болно гэдгийг л харуулсан хууль
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.89)
    ЭНэ нэг Феодолоос салах цаг болжээ Үнэхээр хоцрогдсон феодол
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.120.30)
    Uunees iluu yaj tailbarlah bilee
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      yg tiim
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (103.229.120.30)
    Zov bichjee.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.31.253)
    Сайн ойлгомжтой тайлбарлаж байна. Үүнээс илүү яаж хэлэх вэ.
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.22.32)
    Гончигоо чи өөрөө авилгачин байна дө
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Kkk (103.26.193.107)
    Bur oi gutchikhlaa, tui
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Monherdene (126.188.67.252)
    Gonchigoo ooroo nileen idej de ulaim tsaim zutged bh yum da oorsdiigoo orshooson chini hamaagui bid ta tariig orshoohgui uih toriin deed erhiig barisan goe bna gd hutsaad bhiin halh goliig yasnaa yaj huivaldaj zarsnaa hel urvagch mini
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Jak (27.123.214.119)
    daanch dee heleh ug alga
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.180.218.8)
    Tarhiruu ortol heljee
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • uvgub ahaa
      ene gonchigdorjiig hamt olon jil ajillasan bagsh ni 90 onii yed ene hund turd garah yum bol taarahgui hun gej bishij baisan yumaa ulsiin ih hurald mun olon jil suuj hund oilgogdogui demii yum yum ih hiileedee odoo bur ulaan tsagaandaa garjee turd heregtei yu hiisen be olon shashing nevtruulehed ih oroltsloo doo iim humuusiig turd ajillahiig etses bolgooue tumen mini dee ariin saihan hangai nutgiin uhaantan tumnee buu gutaa gonchigoo ishij amidar
      2015 оны 08 сарын 18