
МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа. Түүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Цолмон, Л.Оюунбаатар болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нар болон намын нөхөд нь угтан авсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Өршөөлийн хууль батлагдаж, Шадар сайд болохоор ирж байна гэсэн таамаг хэвлэл мэдээллээр цацагдаж байна.
Тэрбээр: “Сайд нарын асуудал тодорхой болоогүй байна. Энэ асуудлаар сайн ярилцаж чадаагүй учир манай нөхөд “та ирээч” гэж хүсэлт тавьсан учир би энэ ажилд нь туслахаар ирлээ. Засгийн газрын шинэ томилгооны асуудал шахуу хугацаанд яригдаж байгаа учир ямар туслалцаа шаардлага байна тэр талаар л ажиллана гэж бодож байна. Би албан тушаал хөөцөлдөж байсан бол тэр чиглэлээр санаа бодлоо илэрхийлчих байсан. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Харин хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа жирийн иргэн ч бай, Засгийн газар ч бай түүнд тусалж, дэмжиж өөрийн туршлагаасаа хуваалцъя л гэж ирлээ.Миний санал үнэтэй цэнтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх аа л гэж бодож байна” гэлээ.
Сэтгэгдэл (7)