Өршөөлийн тухай хуулийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм.

Харин УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж, Засгийн газраас энэ оны долдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа.

Хууль зүйн байнгын хороо маргааш өглөө /2015.08.12/ хуралдаж Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.