

МАН-ын зургаан сайдыг засгаасаа хөөсөн АН-ын сайдын тохиролцоо сунжирсаар байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн гишүүд "Өршөөлийн" тухай хуулиар барьцаалж Засагт хамтрах эс хамтрах тухай саналаа хэлсэн сурагтай.Харин шийдлийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг бие даагч гишүүдэд Засгийн газарт орж хамтрах санал тавьжээ.Мөн АН-ын дарга З.Энхболд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нартай уулзаж Хөдөлмөрийн яамыг амалсан боловч тэд зөвшөөрөөгүй юм байна. Ц.Даваасүрэн гишүүний хувьд Сангийн яамнаас өөр газар очихгүй гэсэн ч АН чиг үүргийн гол яамаа өгөхгүй гэжээ. Тиймээс бие даагчид Оюутолгойн гэрээг Дубайд очиж хууль бусаар зурсан Ч.Сайханбилэгийн багт хамтрахгүй, харин Ерөнхий сайдыг огцруулах өмнөх байр суурь хэвээр байгаа гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.