

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хорирол учруулсан үнэдэслэлээр АТГ- аас шалгагдаж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие муудаж өчигдөр үдээс хойш ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ухаан алджээ.Түүнийг хорих ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байгаа талаар өмгөөлөгч Ц.Дэлгэрням мэдээллээ.Миний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхад гурван сар цагдан хорьж, эрүүдэн шүүж байна гэж гомдол гарган өнгөрсөн баасан гаригаас эхлэн өлсгөлөн зарласан билээ.
Г.Дэнзэн 82 хоног цагдан хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд 14 кг турж, элэг, цөс, уушигны өвчин нь сэдэрсэн талаар тэрбээр Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргасан ч өнөө болтол хариу өгөөгүй байгаа юм байна.