

Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, МҮОХ-ны гишүүн Д.Содномзундуйн хөшөө Хандгайт дахь "Олимп" цогцолборт сүндэрлэлээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /VIII.09/ боллоо. Ёслолын ажиллагаанд түүнтэй хамт Монголд сагсан бөмбөгийн спортын тулгын чулууг тавилцсан үе үеийн ахмадууд, түүний найз нөхөд, шавь нар болон одоо цагийн шилдэг тоглогчид оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл (1)