ХҮРГЭН Г.ДЭНЗЭН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн саатуулж, АТГ-аас шалгаж байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд АТГ-ынхан баривчлаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон бөгөөд хорьж шалгах хоёр сарын хугацаа нь долдугаар сарын 20-нд дуусчээ. Түүнийг мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэж шүүх үзсэн тул дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг гаргаад байгаа. Харин энэ шийдвэрийг эсэргүүцсэн Г.Дэнзэн өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна.
 
Г.Дэнзэн нь долдугаар сарын 21-нд өлсгөлөн зарлах тухай өргөдлөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаанд өгчээ. Энэ үед ангийн захиргаа түүнийг өлсгөлөн зарлахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн хариу өгч, зөвшөөрөөгүй аж. Учир нь, тэрээр гурван удаа шарлаж байсан юм байна. Гэвч Г.Дэнзэн өчигдөр өлсгөлөн зарлах тухай өргөдлөө дахин өгчээ. Түүний өргөдлийг хорих ангийн удирдлагууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өнөөдрөөс Г.Дэнзэн хоол идэхгүй байхаар шийдсэн гэнэ. Тэрбээр хэд хоногийн өмнө гурван байгууллагад зургаан заалт бүхий шаардлага тавьжээ. Энэхүү шаардлагыг нь биелүүлж, өөрийнх нь эрхийг хангахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна.

                                                  Эх сурвалж:24tsag.mn
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • irgen (122.201.24.19)
    huniig haraaj bgaa ene humuus uuruu NOtoi bgadaa ern huniig muu heleh n etsetsdee uuruu muugaa uzeh bhdaa
    2015 оны 08 сарын 12 | Хариулах
  • уншигч (85.225.221.50)
    Энэ Дэнзэнг харааж зvхээд зайл гээд байгаа хvмvvсийн хоронгийг ганцхан Дэнзэн. Л идчихсэн Юм байх даа нохой шиг л боорлоод байх Юм.....
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.202)
    OLON YUM HUTSAAD BAILGUI IDSEN MONGOO TOL TEGEED ZAIL
    2015 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.198)
    Наад хүргэнд чинь буруу байхгүйээ говь повер байсан уу байсан. өөрийн хөрөнгөөр ажил хийсэн үү хийсэн.хийсэн ажилыг нь улс төрийн бүлэглэл төр 2 зогсоосон уу зогсоосон.оруулсан хөрөнгөө буцаан авах ёсой юу ёстой
    2015 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.38)
    MANGAR BATSAAN ARAA BODOHGUI GEDSEE HAGARTAL IDEJDEE
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • иргэн (150.129.140.32)
    өлсөөд үхвэл хохь нь нэг ч гэсэн төрийн шимэгч далд орог л дээ. зайлуул өөрийнхөө хүсэлтээр
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.189)
    ИШ ЧААВААС ЯДАЖ ӨӨРИЙН ГЭСЭН НЭР Ч ҮГҮЙ ХҮРГЭН ГЭГДЭЭД ӨРӨВДМӨӨР АРЧААГҮЙ ЗАЛУУ.ИЛ ИДЧИХЭЭД ОДОО ЮУН ӨЛСГӨЛӨН. БХ ЁСТОЙ ГАЗРАА БГАА ЮМ БИШ ҮҮ.
    2015 оны 08 сарын 07 | Хариулах