Хуйхалж, хярвасласан хонины толгой ядаргаанд сайн

1000 төгрөгөөр хонины толгой худалдаж аваад голын эрэг дээр очиж өөрөө хуйхалж хярваслалаа.. Хуйхалж хярваслахад гарсан утаа хүний хий хуйд сайн байдаг юм. Гэртээ авчраад сайн угааж, хоолой, төвөнх, багалзуурыг нь авч, ард урдаас нь ам хэлийг нь угаагаад сонгино сармис чихээд битүү тогоонд хийж таглаад зөөлөн гал дээр удаан чанаж болгоод шөлөнд нь хатаасан талын цагаан мөөг, будаа чанаж идэх ч сайхан даа.. Дараа нь толгойны ясыг нь сайн мөлжөөд, хамар нармайг нь ухаж янзлаад  усанд хийж зөөлөн гал дээр 5 цаг чанаад гарсан шөлийг нь шүүж аваад арвай, сулхирын гурилтай сүүтэй цай сайн самарч чанаад уухад давтагдашгүй амттай, уугаад л баймаар сайхан цай болно. Хөлс асгарахаар нь сэвж салхилахгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана.. Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэдэг. Хуйхны ашигтай фрементүүд нь хүний үсний ургалтыг сайжруулдаг.. Зарим хэсэг нь бүдүүн гэдсэнд очиж задарснаар тэнд дулаан үүсэж унгуулж биеийн хийг хөөнө. Энэ нь эрдэмтэн доктор н.Шагжийн хүний биед дулаан ялгарч энерги хүчийг тэтгэх тухай бүтээл бодитоор хэрэгжиж байгаа нь тэр. Нойр хоолондоо сайн байвал ажил аяндаа л бүтнэ гэдэг дээ.. 

                                                  Нийтэлсэн Г.Ганзориг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • нараа (112.72.13.33)
    Аав маань байхдаа чанаж шөл уулгадаг байлаа.одоо тэгэж анхаарал тавих хүнгүй болсоон.
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
  • a (202.72.246.147)
    saihan hool sain hool gehde ter ysni tsai bol neg ih sain zuil bishshsuu mah suu 2 tohirdoggui ni shinjleh uhaanaar batlagdsan
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • монгол хүү (112.72.13.191)
    хачин сайхан хоол шүү дээ зарим нэг цамаан улсууд байдаг юм толгой шийр гэдэс идээд байх даа яадгийн пи па гэдэг улсууд байдаг л юм байлээ
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (27.123.214.121)
    Vneheer ydargaand orchihson mongol hvmvvsiin hamgiin gol hool ni huihalsan tolgoi shiir uwchvv svvl hoshnogo gvzee yum shvv gvzeen dotor hiij chanawal bvr ynztai
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Хийж идсэн үнэхээр ядаргаа тайлж байна лээ. Сайхан шүү манай монгол малын ашиг шим. Буян нь дэлгэр
    2015 оны 08 сарын 07 | Хариулах