АРДЧИЛСАН НАМ ХАР МАШИНДАА НАЙДАЖ БАЙГАА БОЛ АРДЫН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ИТГЭЖ БАЙНА


                УИХ-ын чуулганд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ.

“Монгол Ардын Нам намаа, ирэх жилийн сонгуулиа  бодсон бол АН-тай хамтарч ажиллах хэрэггүй байлаа. Манай намыг АН-тай хамтраад  хэрэггүй байсан юм  гэсэн яриа ч ард иргэдийн дунд байна.  Ардчилсан намын дарга З.Энхболд та анх ярихдаа Ерөнхий сайд Н,Алтанхуяг засгийн газрыг удирдаж чадахгүй нь ээ,улс орныхоо эрх ашгийг дээдэлж  хоёр нам хамтарч ажиллая гэсэн санал хэлж байсан чинь одоо ч чихэнд сонсогдож байна. Таны ой санамж ийм амархан муудаж,ярьсан хэлсэнээ умартаж байгаад гайхаж байна.Манай нам Засгийн газарт ажилласан 6 сарын хугацаанд  гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэн Монгол улс нэг төсөвтэй болж, дарга нэртэй, данхайсан бүтэцтэй төрийн албаны  тансаг хэрэглээг багасгаж,эдийн засгийн  хүндрэлээс гаргах хөтөлбөрийг санаачлан батлуулж, иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болголоо. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн орчинг бий болгон, Зайсангийн уугуул иргэдийн газрын  асуудлыг шийдэж өглөө.Тавантолгой төсөлд ард түмний эрх ашиг оролцоо бус, Ардчилсан намын бүлэглэлүүдийн эрх ашгийг тусгах гэж хамаг цаг хугацаагаа алдлаа, Хөрөнгө оруулагчидтай зүй бус,бүдүүлэг харьцсаны хохирол, хор уршгийг ард нийтээрээ  амсаж байна.  Ардчилсан нам хар машиндаа найдаж байгаа бол Ардын нам, ард түмэндээ итгэж байгаа.

Ардчилсан намын хууль бус үйл ажиллагаатай Ардын нам санал нийлээгүй нь гэрээ биелээгүй гэдэг шалтгаан болгож  засгаас шахан гаргаж байна. Ардчилсан нам ардчилалын 25 жилийн хугацаанд хоёр удаа төр барьж, олуулаа хөгжих биш цөөхүүлээ хөлжиж, дүр эсгэсэн ардчилал дарангуйлагчдаас хортой гэдгийн  бодит жишээг харууллаа. Цаашдаа Засгийн газрын зөв бодлогод ташуур, буруу үйлдэлд хазаар болж, Ардын нам, ард түмэнтэйгээ хамт Ардчилсан намын үйл ажиллагаанд хатуу хяналт  тавьж ажиллана” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (122.201.31.80)
    Ali n songuuld garahgui baih oo ha ha ha
    2015 оны 08 сарын 08 | Хариулах
  • enhee (122.201.22.234)
    MAH- shuud songoh bno zorigtoi irchtei huchtei bgaarai ard tumen ta narin tald bga ard tumnee bitgii martaarai
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.234)
    Bat ah guai ta soyltoi bgaarai an- nhan chamd untstai ym ogoo yu tenegee chamaas bolowsroltoi uhaantai bolhooroi gishuun bson bh shuu chini bichij bgaag unshad chamaig jolooch hideg bh gej bodlo tim l setgehuitei hun bn da ta
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
    • gantsxan
      Bat ahiig umuurch baigaa yum bisn ldee gehdee jolooch hvn ene bat ahaas hamaagvi deer yum snvv uuruu harin bolowsroltoi ch gesen medleggvi hvn yumuu daa
      2015 оны 08 сарын 07
  • Бат ах (122.201.21.62)
    Унгас алд даа олон терлийн авсан зээлийнхээ учрыг тайлаарай Махан толгойт минь
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
    • gantsxan
      Uuruu ANiin hulsnii bicheechvv
      2015 оны 08 сарын 06