Р.ЭМҮЖИН: БИ ТУРАХГҮЙ

Яадаг юм, би турахгүй. Турлаа гээд шагнадаг болоо юу, шалгана гэнэ үү, шанаа өгөх үү, шахаанд оруулах уу? Шалдаллаа юу? Тэгээд ч би ямар 18-тай годгоносон охин биш, дөрвөн аравныг дөмөг давж, дөрөө тэгшилж, жолоо цэгцэрсэн ээж хүн. Бүдүүн байлаа гээд банк дээрэмдээ юу, махлаг байлаа гээд машин хулгайлаа юу. Нарийхан харагдах гэж намба алдаж, туранхай үзэгдэх гэж тураал царайлж, гуниг зарлах уу? Хар даавуугаар биеээ ороож, хамаг байдгаа даруулганы цаана чихэх үү? Үрчлээгүй өтлөх гэж үнэн төрхөө мэсэнд тушааж, хагалгааны ширээн дээр халуурч хэвтэх үү? Тэгдэггүй юм. Амьдралыг амттай болгодог бүхнээс би хэзээ ч татгалзаж чадахгүй. Үг үнэн, үйл тэгш явбал боллоо. Амьдралд гоо сайханд өдрийг барж, үсчинд үеээ өнгөрөөж, саунд хөлөрч суухаас өөр олон сайхан мөчүүд байдаг. Тэгээд ч шимтэй монгол бүсгүйгээс шийртэй эрчүүд төрж, биетэй монгол эмэгтэйгээс биелэг охид мэндэлдэг юм. Тийм болохоор би турахгүй, за. 

                                            Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Nemhee (127.0.0.1)
    Saihan eruul saruul hargdag shuu targan huuhnuud hoy hiljee
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (58.122.150.191)
    Hen eneniig targan turanhai bn geed tur ene ter gechihsiin ! Tegeed bietei Mongol avgai n chi ymuu !?
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (202.70.37.34)
    дэмжиж байна. Хүн насандаа сайхан харагдаж өөрөөрөө байх шиг сайхан юм байхгүй. 50 гарчихаад л би үрчлээгүй ухааны юм яриад жартайгаад явж байх гоё харагддаггүй гэдгийг ойлго. Туранхай хүүхэнд дуртай хүн олон байдаг гэж бодож байна уу. үгүй шүү
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.72)
    зөв л сэтгэсэн байна ш дээ.Мэсээр сийчүүлсэн мах хороор хорчийсон арьс тэвэрч байхаар тос дааж халуу дүүгэсэн бие тэвэрнээ.Нүд дүүрэн сайхан харагдаж байна
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (49.0.161.159)
    Энэ гэж эцэг эхээс заяасан нэрээ гээхээр яаж өөдтэй байхав дээ.
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • gerlee (103.26.193.210)
    Saikhan heljee, Bi turahgui ee kkk
    2015 оны 08 сарын 02 | Хариулах