
Фимоз гэж бэлэг эрхтний арьс шамрахгүй байх өвчин юм. Өөрөөр хэлбэл бэлэг эрхтний толгойг хучсан арьс эргэхгүй байнаа гэсэн үг. Нийт төрж буй хүүхдүүдийн 50 орчим хувь нь фимоз өвчинтэй төрөх ба 5 нас хүрэхэд 5 хувь орчим нь шамрахгүй үлддэг гэж үздэг.
Энэ өвчиний шалтгаан нь юу юм бэ?
-Дээр үед ч энэ нь өвчин байсан. Энэ өвчинд шалтгаан гэж байхгүй. Төрөхдөө л хүүхэд энэ өвчнийг тээж төрдөг. Нэг үгээр хэлбэл төрөлхийн ийм эмгэгтэй хүүхдүүд төрөх болсон. Энэ бол шинэ цагийн өвчин биш, ер нь байдаг байсан өвчин. Харин сүүлийн үед их элбэгших болсон.
-Энэ хагалгааг хийлгэхгүй удаан явснаас болж ямар хүндрэл гардаг вэ?
-Нэгдүгээрт, хүүхдийн бэлэг эрхтний үзүүр улайна. Хоёрдугаарт, арьсны цаана хуримтлагдсан шээсний үлдлэгдлээс үүссэн “цагаан юм” нь үрэвсэж, идээлдэг. Энэ нь яваандаа дээш өгсөх халдвар үүсгэж бөөрийг үрэвсүүлдэг.
-Энэ өвчин их гарах болсонтой холбоотойгоор ээжүүд гэрийн нөхцөлд хүүхдүүдийнхээ бэлэг эрхтнийг шамлах болсон?
-Энэ бол хамгийн буруу зүйл. Хамгийн эхэнд зайлшгүй эмчид очиж оношоо тодруулан баталгаажуулах шаардлагатай. Ээжүүд амнаас ам дамжсан ярианд итгэж өөрсдөө дур мэдэн шамлах, марганцтай усанд дүрэх, шамласны дараа иод түрхэх зэрэг үйлдлүүдийг хийдэг. Энэ бол маш буруу зүйл. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болох уу?
-Урьдчилан сэргийлэх гэдэг нь эх хүн өөрөө хүүхдээ төрөнгүүт нь өрхийн эмнэлэгтээ үзүүлж, хамгийн түрүүнд хуухнаган дотор нь хоёр төмсөг нь байна уу? гэдгийг нь үзүүлэх хэрэгтэй. Ер нь анхан шатны үзлэгийг өрхийн эмч нар оношилно. Хүүхдээ усанд оруулж байх явцдаа боовны үзүүрийг нь бага зэрэг имэрч, зөөлөн шамлаж байх хэрэгтэй.
-Фимозны хагалгааг шашны зан үйлтэй холбож тайлбарлах тохиолдол их байдаг. Энэ тал дээр?
-Ер нь энэ энэ сул арьс авах хагалгааг/circumcision/ заавал фимозтой хүмүүс хийлгэх албагүй. Бэлгийн ариун цэврээ сахья гэж бодсон бүх л эрчүүд энэ хагалгааг хийлгэж болно. Үүнд ямар ч шашин шүтлэг хамаагүй байдаг.
Ионсей Найрамдал эмнэлэгийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Н.Батсайхан