НИЙСЛЭЛ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
 
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.  
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

№    Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил    Хугацаа    2015онд санхүүжих

I    90 үнээний зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермерийн аж ахуй байгуулах          
I.1    Фермийн барилга    2015    771,044,828
I.2    Сургалтын төвийн барилга    2015    179,982,759
I.3    Техник, тоног төхөөрөмжийн гараж, засвар үйлчилгээний төв    2015    220,000,000
I.4    Материал болон  үр, бордооны агуулах    2015    19,913,792
I.5    Тэжээлийн саравч    2015    50,258,621

                                        Дүн         1,241,200,000

II    Дэд бүтцийн ажлууд                                     
II.1    Худаг /2 ш /                           2015    64,956,897
II.2    Цахилгаан хангамж    2015    60,025,862
II.3    Дулаан, ус хангамж    2015    40,017,241
II.4    Зам харгуй, фермийн дотоод тохижилт    2015    55,000,000
II.5    Тэжээлийн талбай хаших хайсны зардал    2015    100.000.000

                                      Дүн         320,000,000

III    Хадлан, тэжээл техник тоног төхөөрөмж          
III.1    Трактор 110 м.х /110 морины хүчтэй/ 2ш    2015    464,000,000
III.2    Урдуур буулгагч /1800 мм –ийн шанагатай/ 1ш    2015    25,399,360
III.3    Прессний машин /13 ширхэг хутга бүхий механизмтай/ 1ш    2015    69,300,720
III.4    Пресселсэн өвс ороон боогч / 750 маркийн полиэтилен уутанд таарах / 1ш    2015                                                                                                                                 62,500,800

III.5    Хадуур / Дамаран хадуурын ангитай, авах өргөн 3м/ 1ш    2015    20,300,000
III.6    Тармуур / Авцын өргөн 3,8 м/ 1ш           2015    14,100,960
III.7    Өвс эргүүлэгч сэврээгч / Авцын өргөн 5,2 м/ 1ш    2015    16,800,000
III.8    Өвс ачих, буулгах сэрээ / 3 цэгт хүлээн авагчтай

гидро механизмтай/ 1ш    2015    5,800,000

III.9    Үрлэгч / Хаван үрлэх механизмтай, ажлын өргөн 3 м/ 1ш    2015    35,600,400
III.10    Эрдэс бордоо цацагч машин, 2 холбогч / Ажлын өргөн 10-18 м/ 1ш    2015    9,256,800
III.11    Өтөг бууц цацагч, шингэн өтөг цацагч, холигч / 6,5 тонны багтаамжтай/ 1ш    2015    92,800,000

III.12    Хөргөлтийн систем бүхий иж бүрэн автомат саалтуурын төхөөрөмж / автомат саалтуур, сүү хөргөх танк/ 1ш    2015    58,000,000
III.13    Өтөг бууц хадгалах сав 1ш    2015    46,400,000

                              Дүн         919,759,360

IV    Бага оврын газар тариалангийн техник, тоног төхөөрөмж    2015     
IV.1    Анжис/ 2 хошуутай, авцын өргөн нь 90-150 см  / 1ш    2015    22,040,000
IV.2    Роторт сийрүүлэгч / Авцын өргөн нь 2 м / 1ш      2015    20,648,000
IV.3    Төмс үрлэгч / 2 мөрөөр үрэлдэг / 1ш    2015    25,114,000
IV.4    Хүнсний ногооны хураагч 1ш    2015    18,119,2000
IV.5    Хүнсний ногоо үрлэгч 1ш    2015    16,072,960
IV.7    Төмс хураагч 1ш    2015    22,722,000
IV.8    Тусгай зориулалтын авто машин 1ш    2015    84,364,480
IV.9    Трактор / 35 морины хүчтэй/ 1ш    2015    64,960,000
IV.10    Мотоблок 2ш    2015    23,200,000
IV.11    Ачааны автомашин /5тн/ 1ш    2015    34,800,000

                                  Дүн         332,040,640
                                  НИЙТ ДҮН         2,813,000,000

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.