
Хоёр жил тутам зохион байгуулдаг оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан Дэлхийн Тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотноо үргэлжилж байна.
Дэлхийн 170 гаруй орны 7000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа тус олимпод манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар оролцож буй. Манай тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн төрөлд тамирчин Б.Тулга хүрэл медалийн эзэн болж анхны медалиа авсан бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон У.Нинжбадам мөнгөн медаль хүртжээ. Мөн 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртээд байгаа бол бөөрөнцгийн төрөлд Э.Алтжин дөрөвдүгээр байрт оржээ. Манай тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна.
Эх сурвалж:МОНЦАМЭ
Сэтгэгдэл (1)