СОЁЛ-ЭРДЭНЭ ХАМТЛАГТ ’АЛДРЫН ОД’ АНХНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан "Соёл-Эрдэнэ" хамтлагийн долоон гишүүнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  "Алдрын од" гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан холбооны "Хонхны дуу" клубынхан хэлэлцээд тус хамтлагт мөн Ардчиллын дууч С.Цогтсайханы алтан цомыг 100 сая төгрөгийн мөнгөн урамшууллын хамтаар бэлэглэхээр болсон байна.

Уг ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон монголын рок попын үе үеийн төлөөлагчид, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн  гишүүд болон,шүтэн бишрэгч нар нь  оролцсон юм.

                              Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл:

"Монголын рок попын урлагт Соёл-Эрдэнэ  хамтлагийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их.Эрх чөлөө, ардчиллын үзэл санаа руу түлхэж нөлөөлсөн гол урлаг бол рок попын салбар. Тийм ч учраас бид урлагийн энэ салбарт хүндэтгэл үзүүлж байна Иймд НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувь дэмжиж тус шагналыг олгохоор болсон. Мөн  жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруусан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр гадны улс оронд “Алдарын од”-ыг газарт байрлуулсан байдаг ч бид Монгол уламжлалаа дээдэлж, Соёлын төв өргөөний гадна хананд тусгай тавцан зассан" гэлээ.

Дашрамд дуулгахад өнөөдөр орой 20.00 цагт Чингисийн талбайд "Алдрын хүндэтгэл" тоглолт болох бөгөөд тус тоглолтонд "Соёл-Эрдэнэ" хамтлаг таван дуугаа өөрсдөө, 20 дууг нь бусад хамтлаг дуучид дуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (112.72.13.97)
    Баяр хүргье. бид бүхний сонсох дуртай хамтлаг шүү.
    2015 оны 08 сарын 02 | Хариулах