

2015 оны 07 сарын 29-нд Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашины жолооч Т нь, Hyundai HD-55 маркын, /жолооч нь Б/ автомашинтай мөргөлдөж жолооч Т /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн.
Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Товчооны зам, Хуучин 22-н ШБТ-ны замд амины Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:0,85%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Sinotruck таркийн машинтай, /жолооч нь Б/, Nord Benz таркийн /жолооч нь Б/ автомашинуудтай мөргөлдөж зорчигч нэр хаяр тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, 4 хүн гэмтсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой!!!