

Японы мэргэжлийн сумод 35 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон МУ-ын Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал Монгол эх орондоо гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж "Хөдөлмөрийн баатар" цолондоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, наадмыг өчигдөр Төв аймагт өргөн дэлгэр сайхан хийлээ.Харин орой нь Shangri-La зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэ үеэр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын 20 дахь удаагийн түрүүгээ авахдаа өмсөж байсан бүсийг Монгол,Япон зочдын дунд дуудлага худалдаагаар худалдаалжээ. Анх 10 саяас дуудсан аваргын бүсийг олон хүн сонирхож оролцсноос “Алтай констракшн” компанийн захирал, МУ- Тод Манлай уяач, "Хантайшир" бөхийн дэвжээний тэргүүн Х.Бат-Эрдэнэ 110 сая төгрөгөөр худалдан авлаа.
Сэтгэгдэл (5)