МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ бүртгүүллээ

Японы мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд Монгол бөхчүүдийн "Алтан хараацай" болж манлайлан,  23-н жил хүч үзэн Сумо бөхийн түүхэн амжилтын эзэн болсон Нямжавын Цэвэгням Нагоя башёгийн дараа зодог тайлсан бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирсэн билээ. МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням буюу  Оошима Ояаката дөнгөж саяхан  Гэрлэх ёслолын ордонд Монгол улсдаа өрх нэмж, гэр бүлээ бүртгүүллээ. Уг арга хэмжээнд Холбооны төлөөлөгчид болон ах дүүс найз нөхөд, дэвжээний анд нөхөд, нэгэн цагт хамтран зүтгэгч явсан МУГТ. Кёкүшюүзан Д.Батбаяр,гэр бүлийн хамт, мөн дүү нар болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар оролцлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Japan (103.26.195.123)
    Duu nartaa az jargal sain saihaniig husii
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    сайхан Монгол залуу гэр бүлд нь аз жаргал хүсье
    2015 оны 07 сарын 29 | Хариулах