

МУ-ын хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал гэр бүлийн хамт эх орондоо хүрэлцэн ирээд байна.Өнөөдөр МУ-ын Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, бэсрэг наадмаа Төв аймагт эхлүүллээ. Хакухо М.Даваажаргал Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд дээд амжилт үзүүлж, хамгийн олон түрүүлсэн бөхөөр шалгарч, долдугаар сарын Нагоя башёд түрүүлж 35 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг гардаж авсан билээ.

Наадмаар хоёр насны морьдын уралдаан болох бөгөөд хүчит 128 бөх барилдах юм байна. Түүнчлэн наадмын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх аж.
Сэтгэгдэл (2)