

Таны нүүрэн дээр байнга батга шавж, бие дээр юм туурч, хатиг гараад байвал цусаа цэвэрлэх хэрэгтэй. Буруу хооллолт, стрессээс болж цусанд элдэв бодис хуримтлагдаж, юм гардаг бөгөөд улмаар бие суларч, дархлаа буурдаг.
Байцаа, интоор, шар манжин, бөөрөлзөнө, усан үзэм, бөөрөлзгөнө зэрэг жимс ногоонд агуулагддаг улаан өнгийн антоциан бодис нь цусыг цэвэршүүлж, эритроцит хэмээх цусны улаан биетүүдээр хангадаг аж. Мөн халгайтай цайгаар цусаа цэвэрлэж болно. 2 литр усанд 2 хоолны халбага халгай хийж, хандлан 2 цаг байлга. Энэ цайгаа үдийн хоолны дараа 3- 7 цагийн хооронд бүгдийг уух хэрэгтэй.

Цус цэвэрших ажиллагаа 2 долоо хоног үргэлжлэх бөгөөд 2 долоо хоног завсарлаад дахиад давтаж болно. Хэрэв эрүүл биетэй бол 2 курс байхад хангалттай. Анхааруулахад, халгай болон бусад эмийн ургамлыг зам, төмөр зам, онгоцны буудлын ойролцоо, мөн хот дотроос түүж болохгүй. Ер нь сахар, өөх тос, давсалсан хүнс, талх, гурилан бүтээгдэхүүн бага хэрэглэж заншаарай.
Сэтгэгдэл (5)