Шүүхээс сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа

Сэтгүүлч С.Баттулга, Ноёд групийн ерөнхий захирал  Ц.Буяндорж нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд  өнөөдөр  15.00 цагийн үед шийдвэрээ гаргалаа.

Сэтгүүлч С.Баттулгын Эрүүгийн хуулийн 111.3 гэсэн зүйл ангийг өөрчилж, 111.2 болгон есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж, Ц.Буяндоржийг 111.3-аар яллаж, 3.3 жилээр хорих ял оноожээ.

Харин Батдоржид 6 сар, Дамдиндоржид 6 сарын баривчлах ял оноож, Ууганбаярыг цагаатгасан байна. Г.Буяндожийн хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдахаа мэдэгдсэн бол Cэтгүүлч  С.Баттулга: "Би нийтлэлээ тодорхой нотлох баримтан дээр үндэслэн бичсэн, гомдолтой байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.91.201)
    Хүн гүтгэсэн л бол шийтгэл зайлшгүй.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.120.117)
    авсан авилгад нь ч хүрсэнгүй дээ
    2015 оны 07 сарын 28 | Хариулах